Японд карьераа дээшлүүлэх эхний алхмаа хамтдаа хийцгээе!
Таныг “Япон компанид сэтгэл тэнүүн ажиллах нь: Үйлчилгээний сэтгэлгээ ба соёлын онцлогууд” сэдэвт нээлттэй семинарт урьж байна.
Хамрагдах хүн: Японд ажиллахаар төлөвлөж байгаа болон ажиллахаар сонирхож байгаа хүмүүс, япон руу ажиллах хүчин илгээж байгаа байгууллага, тус агуулгын талаар сонирхож буй хүн бүхэнд нээлттэй.
Суудлын тоо 100 хүн
Семинарын агуулга:
Тус семинар нь Японд ажиллахад нэн чухалд тооцогдох “Үйлчилгээний сэтгэлгээ” болон “Соёлын ойлголт”-ын талаар ойлголт өгөх зорилготой.
Сургалтыг заах япон багш нь Culture Map буюу Соёлын газрын зураг ашиглан, өөрийн орноос өөр соёлтой улсад ажиллахад анхаарч мэдэх сэтгэлгээний болон зан харилцааны талаар бодит жишээн дээр тулгуурлан ойлгомжтой тайлбарлах болно.
Мөн Япон улсад амжилттай ажиллахыг зорьж буй залуучуудад практик мэдлэг, шинэ ойлголт өгөхийг зорино.
Монгол-Японы төв 204 тоот
Цаг: 16:00-18:00
Холбоо барих : 80630879, 75110879 (ext3)
Бүртгүүлэх: https://forms.office.com/r/62V4449KD1?origin=lprLink