1. Сургалтын товч агуулга:
Шууд хэрэгжүүлэхүйц бизнес төлөвлөгөөг боловсруулахад зайлшгүй хэрэгтэй суурь мэдлэгийг олж авах, үүний тулд бизнес төлөвлөгөөний хэрэгцээ шаардлага, голлох бүрэлдэхүүн хэсгийн талаар суралцаж, ялангуяа хэрэглэгчийн хэрэгцээг тодорхойлоход чиглэсэн практик дасгалуудаар дамжуулан бизнес төлөвлөгөө боловсруулж сурна.
2. Хичээллэх хэлбэр: Зөвхөн танхимаар хичээллэнэ.
3. Хичээллэх өдөр, цаг: 2025.01.22-01.24 (Лхагва-Баасан), 15:00-19:30
※ Сургалт зөвхөн танхимаар явагдана.
4. Хамрагдах хүн: Бизнес эрхлэгчид болон шинээр бизнес эрхлэхээр зэхэж буй хүмүүс
5. Хамрагдах хүний тоо: 30 хүн
- Хүний тоо гүйцсэн тохиолдолд хугацаанаас өмнө бүртгэл дуусахыг анхаарна уу!
6. Сургалтын төлбөр: 216,000 төгрөг
※ Оролцогч ямар нэгэн шалтгаанаар сургалтад хамрагдах боломжгүй болсон тохиолдолд сургалтын төлбөрийг буцааж олгохгүй.
7.Хичээл заах багш: Дэгүчи Саторү
Зөвлөх үйлчилгээний SMD Works ХХК-ийн гүйцэтгэх захирал
Боловсрол:
- Японы Хитоцүбаши Их Сургууль, эдийн засгийн чиглэлээр бакалавр
- АНУ-ын Жиоржиа Их Сургууль, Sherpa коучинг программын ерөнхий коучингийн зэрэг
Ажлын туршлага:
- Панасоник корпорацийн Япон болон АНУ дахь салбарт 40 гаруй жил ажиллаж байсан.
- 2013-2021 онд Panasonic Automotive Systems America, дэд захирал
- 1979-2013 онд Панасоник корпорацийн АНУ дахь салбар, захирал
- Германы Хамбург хот, АНУ-ын Жиоржиа мужуудад автомашины хэрэгслийн болон утасгүй төхөөрөмжийн төслүүд дээр ажиллаж байсан.
8. Сургалтын хөтөлбөр:
Өдөр |
Агуулга |
Цагийн хуваарь |
1 сарын 22 |
- Бизнес төлөвлөгөөний ач холбогдол ба зорилго - Яагаад бизнес төлөвлөгөө хэрэгтэй вэ? - Бизнес төлөвлөгөөний бүрэлдэхүүн хэсэг - Бизнесийн тойм агуулга ба алсын хараа
- Зах зээл ба өрсөлдөөний шинжилгээ - Хэрэглэгчийн хэрэгцээг тодорхойлох - Ашгийн бүтцийг ойлгох - Санхүүгийн төлөвлөгөө ба төсвийн төсөл - Хүний нөөцийн төлөвлөгөө |
Хичээлийн цаг
Завсарлага /10 мин/ /20 мин/ |
1 сарын 23 |
-Бизнес моделийн жишээ/ UNIQLO, MERUKARI/
Дасгал ажил : - Хэрэглэгчийн хэрэгцээг тодорхойлох - Багаараа нэг бизнесийг сонгон авч ажиллах |
|
1 сарын 24 |
- Багийн ажлын тайлан |
9. Гэрчилгээ: 70-аас дээш хувийн ирцтэй оролцогчдод гэрчилгээ олгоно.
10. Бүртгэл:
1. Бүртгэлийн хугацаа: 2024.12.23 (Даваа) – 2025.01.20 (Даваа) 09:00-18:00
※ Хүний тоо гүйцсэн тохиолдолд хугацаанаас өмнө бүртгэл дуусахыг анхаарна уу!
2. Бүртгүүлэх: Та доорх холбоосоор орж цахимаар бүртгүүлнэ үү.
11.Холбоо барих:
Утас: 7511-0879 (Ext.3), 8063-0879
Цахим шуудан: business@japan-center.edu.mn