БИЗНЕСИЙН СУРГАЛТ
ЖАЙКА-ИЙН МЭРГЭЖИЛТЭН ЯПОН БАГШААС ҮЙЛДВЭРЛЭЛИЙН УДИРДЛАГЫН СУРГАЛТ, ЗӨВЛӨГӨӨГ ХАМТ ОЛНООРОО АВАХЫГ УРЬЖ БАЙНА.
2024-11-11

ЖАЙКА-ИЙН МЭРГЭЖИЛТЭН ЯПОН БАГШААС ҮЙЛДВЭРЛЭЛИЙН УДИРДЛАГЫН СУРГАЛТ, ЗӨВЛӨГӨӨГ ХАМТ ОЛНООРОО АВАХЫГ УРЬЖ БАЙНА.

2024 оны 12 сарын 2-оос 6-нд Үйлдвэрлэлийн удирдлага сургалтын япон мэргэжилтэн багш Такаясү Мицүхарү Монголд ирэх тул байгууллага дээрээ сургалт авахыг хүсвэл бидэнтэй холбогдоорой.

1. Багш: Такаясү Мицүхарү

Малайз, Тайланд, Хятад, Вьетнам, Индонез улсуудад Үйлдвэрлэлийн сургалт, зөвлөгөө өгөн ажилладаг.

Ажлын туршлага:

  • 2016-2021 онд Панасоник корпорацийн Гадаад дахь үйлдвэрлэлийн хүний ​​нөөцийн хөгжил хариуцсан менежер
  • 2012-2016 онд Panasonic System Networks ХХК-д Office Products Global Үйлдвэрлэлийн хэлтсийн менежерээс хэлтсийн дарга,
  • 2002-2012 онд Panasonic System Networks ХХК-д Механизм хөгжүүлэх багийн ахлахаас хэлтсийн дарга хүртэл дэвшин ажиллаж байсан.
  • 1998-2002 онд Панасоник корпорацийн Малайз дахь салбар, R&D төвийн механизмын хэлтсийн даргаар ажиллаж байсан.
  • 1987-1998 онд Кюүшү Мацүшита Дэнки ХХК-д Мэдээллийн тоног төхөөрөмж шинэ бүтээгдэхүүний загвар, үйлдвэрийн технологийн хэлтэст ажиллаж байсан туршлагатай.

2. Сургалтын сэдвүүд:

- Үйлдвэрлэлийн удирдлагын тухай

- Дамжлагын сайжруулалт  

- Чанарын удирдлага

- Аюулгүй байдал, эрүүл ахуйн менежмент

-“5S хөдөлгөөн”-ийг хэрэгжүүлэх нь

- Менежментийн ур чадварыг сайжруулах

- Хүний нөөцийн сургалт, хөгжил

 

3. Энд дарж сургалтын хүсэлт илгээнэ үү.

*Бүртгүүлсэн компаниудаас 2 хүртэлх компанид сургалт орох боломжтой.

*Зөвхөн үдээс хойш сургалт орох боломжтой.

4.Холбоо барих: 8063-0879, erdenesaikhan@japan-center.edu.mn