БИЗНЕСИЙН СУРГАЛТ
Маркетинг ахисан түвшний сургалтын бүртгэл эхэллээ!
2024-09-02

1) Зорилго:

  Шинэ бизнесийн үйл ажиллагааг өргөжүүлэх,  бүтээгдэхүүн, үйлчилгээгээ олон улсын болон шинэ зах зээлд нэвтрүүлэхэд шаардлагатай зах зээлийн судалгааг хийхээс эхлээд стратеги, төлөвлөгөө боловсруулах, боломжит бизнесийн түншүүдтэй хэлэлцээ хийх зэрэг бизнес эхлүүлэх хүртэлх бүх үйл явцыг үр дүнтэйгээр зохион байгуулах аргыг суралцана. Энэ сургалтаар олон компаниуд шинэ зах зээлд нэвтрэхдээ тулгардаг асуудлууд, тэдгээрт өгөх шийдлүүд, амжилттай болон бүтэлгүйтсэн жишээнүүдийг бодит кейсүүдээс сурч, лекцээр дамжуулан судална.

  Сургалтад хамрагдагчид өөрсдийн бизнесийн үйл ажиллагааг өргөжүүлэх болон шинэ зах зээлийн суваг тэлэх төлөвлөгөө боловсруулах үйл явцыг сурахын зэрэгцээ боломжит бизнесийн түншүүдтэй хэлэлцээ хийх, төслийг амжилттай хэрэгжүүлэхэд шаардлагатай практик аргуудад суралцана. Лекцээр компаниудын гаргадаг нийтлэг алдааны жишээнээс авахуулаад "төсөл хэрэгжүүлэх”-д анхаарах зүйлс болон эрсдэлийн менежментийн талаар тайлбарлана.

  Лекцийн төгсгөлд шинэ бизнесийн үйл ажиллагааг өргөжүүлэх болон шинэ зах зээлийн суваг тэлэхэд шаардлагатай хандлага, үйл явцын талаар тодорхой ойлголттой болох зорилготой.

  1. Хичээллэх өдөр, цаг:

2024.09.30-10.04  (Даваа-Баасан),  09:30-14:00

  1. Сургалтын төлбөр: 280.000 төгрөг

Оролцогч ямар нэгэн шалтгаанаар сургалтад хамрагдах боломжгүй болсон тохиолдолд сургалтын төлбөрийг буцааж олгохгүй.

  1. Хичээл заах багш: Хиракава Масаказү

“M’s Консалтинг” ХК-ийн ТУЗ-ийн дарга

  • 1990-2000 онд “Номура ассет менежмент” ХК,
  • 2000-2005 онд Intec It LLC (Одоогийн “SX Капитал ХК”),
  • 2005-2014 онд LexisNexis Japan компаниудад ажиллаж байсан.

2014 оноос бие даан компаниа байгуулж, Start up-Гарааны бизнес эхлүүлэхтэй холбоотой зөвлөх үйлчилгээ, урт болон дунд хугацааны стратеги боловсруулах, хэрэгжүүлэх, шинэ бизнесийн санаа гаргах, төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлэх, M&A, Бизнес стратегийн түншлэлийн зөвлөх үйлчилгээ,  Venture capital-ийн санхүүжилтээр бизнес хөгжлийн  стратеги боловсруулж хэрэгжүүлэх, Гадаад худалдаатай холбоотой зөвлөгөө өгөх чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байна.

  1. Сургалтын хөтөлбөр:

1. Шинэ бизнесийн үйл ажиллагааг өргөжүүлэхэд шаардлагатай бэлтгэл ажил.

a. Зах зээлийн судалгаа - Зорилтот бүтээгдэхүүний зах зээлийн хэмжээ, өсөлтийн хандлага болон өсөлтийг хурдатгах хүчин зүйлс. b. Зорилтот зах зээл дэх өрсөлдөөний нөхцөл байдлын шинжилгээ, өөрийн бүтээгдэхүүн/үйлчилгээний байр суурийг тодорхойлох. c. Зах зээлийн бүтцийг ойлгож, шинжлэх.

2. Бизнесийн стратеги болон төлөвлөгөөг энгийн түүх болгон боловсруулах арга техник. Маркетингийн талаарх "5 алхамтай маркетинг"-г ойлгох. Өөрийн бүтээгдэхүүн/үйлчилгээг танилцуулах материал боловсруулах, elevator pitch техникийг эзэмших.

3. Боломжит бизнесийн түншүүдтэй харилцаа тогтоох болон гэрээ байгуулахад шаардлагатай практик, ажлын бэлтгэл болон түүний үйл явцыг ойлгох. Хамтран  ажиллах боломжит компанитай үр дүнтэй харилцах аргачлал, өөрийн компани болон өөрийн бүтээгдэхүүн/үйлчилгээний танилцуулга ур чадвар, гэрээ үзэглэх хүртэлх нөхцөлүүдийг ойлгох.

Хуваарь:

Өдөр

Сэдэв

Сурах арга

1

  1. Бизнесийг өргөжүүлэхэд шаардлагатай үндсэн бөгөөд чухал ойлголт:

Бүтээгдэхүүнд суурилсан (Product-Out) ба зах зээлд суурилсан (Market-In) хандлага

Зорилтот зах зээлийн судалгаа:

Зах зээлийн хэмжээг тооцоолох, өсөлтийн чиг хандлага болон өсөлтийг хурдасгах хүчин зүйлсийг шинжлэх

Лекц

Хэлэлцүүлэг

 

2

  1. Зорилтот зах зээлийн судалгаа (үргэлжлэл):

Өөрийн бүтээгдэхүүн/үйлчилгээнд тохирох зах зээлийг тодорхойлох

Өрсөлдөөний шинжилгээ болон өөрийн бизнесийн байр суурийг тодорхойлох

Бизнес схем, боломжит худалдааны түншүүдийг тодорхойлох

Лекц

Хэлэлцүүлэг

илтгэл

3

  1. Практик "5 алхамт маркетингийн" арга техник:

4Ps болон 3Cs

алхам 1: Хэрэглэгчийн хэрэгцээ шаардлага “pain point” ийг тодорхойлох

алхам 2: Зорилтот хэрэглэгчийн сегмент болон персонаг тодорхойлох

Лекц

Хэлэлцүүлэг

илтгэл

4

Практик "5 алхамт маркетингийн" арга техник: (үргэлжлэл)

алхам 3: Хэрэглэгчийн шийдвэр гаргах үйл явц болон шийдвэр гаргах хүчин зүйлсийг шинжлэх

алхам 4: Нэмүү өртөг бий болгох механизм

алхам 5: Үр дүнтэй маркетингийн мессеж боловсруулах арга — Elevator Pitch

Лекц

Хэлэлцүүлэг

илтгэл

5

  1. Боломжит бизнесийн түншүүдтэй хэлэлцээр хийх, тохиролцох, бүтээгдэхүүн борлуулах хүртэлх шалгах чухал зүйлс

Шинэ зах зээлд бизнесийг өргөжүүлэх болон орлого олох хүртэлх бүх үйл явцыг ойлгох

Зорилтот хэрэглэгч болон бизнесийн түншүүдэд өөрийн бизнес болон нэмүү өртгийг үр дүнтэй танилцуулах материал боловсруулах

Нийт үйл явцад тулгарч болох сорилтууд, тэдгээрийг даван туулах арга зам, эрсдэлийн менежмент

Лекц

Хэлэлцүүлэг

илтгэл

  1. Гэрчилгээ: 70-аас дээш хувийн ирцтэй оролцогчдод гэрчилгээ олгоно.
  2. Бүртгэл:
  1. Бүртгэлийн хугацаа: 2024.09.02 (Даваа) - 09.26 (Пүрэв) 

   Хүний тоо гүйцсэн тохиолдолд хугацаанаас өмнө бүртгэл дуусахыг анхаарна уу!

  1. Бүртгүүлэх холбоос:  https://forms.office.com/r/PKDnVDyXd6?origin=lprLink 

         7511-0879 (Ext.3), 8063-0879