МОНГОЛ-ЯПОНЫ ТӨВИЙН БИЗНЕСИЙН ҮНДСЭН СУРГАЛТ ТӨГСӨГЧДИЙН АНХААРАЛД
2025 оны 3 сард зохион байгуулагдах "Япон дахь дадлага сургалт"-ын бүртгэл эхэллээ
Бүртгэл: 2024 оны 9 сарын 6-ны 17 цаг хүртэл явагдана.
Бүртгүүлэх хүмүүс: Бизнесийн үндсэн сургалтын УДИРДЛАГА БОЛОН МЕНЕЖЕРИЙН АНГИЙН төгсөгчид
Бүртгэлийн холбоос: https://shorturl.at/lEoNd
*Сануулга:
• Өмнө нь Япон дахь дадлага сургалтад хамрагдаж байсан төгсөгч бүртгүүлэх боломжгүйг анхаарна уу.
• Бүртгүүлсэн мэдээлэл дээр үндэслэн сонгон шалгаруулалт явуулах тул үнэн зөв бөглөнө үү.
• Бүртгэлийн хугацаанд амжиж бүртгүүлнэ үү. 2024 оны 9 сарын 6-ны 17:00 цагт бүртгэлийг зогсооно. Хугацаа хэтэрсэн тохиолдолд бүртгүүлэх боломжгүй.
• Сонгон шалгаруулалтад тэнцээгүй хүмүүст хариу мэдэгдэхгүй ба зөвхөн тэнцсэн хүмүүст хариу мэдэгдэх болно.
• Суралцагч онгоцны болон бичиг баримт бүрдүүлэлтийн зардлыг бүрэн хариуцах ба Япон дахь зардлыг ЖАЙКА хариуцна.