БИЗНЕСИЙН СУРГАЛТ
ОЛОН УЛСЫН ЭДИЙН ЗАСАГ БА ҮНЭ ЦЭНИЙ ГИНЖИН ХЭЛХЭЭНИЙ МЭДЛЭГ АВАХЫГ ХҮСВЭЛ!
2024-07-19

1. Сургалтын танилцуулга:

Тус сургалтаар Дэлхийн эдийн засгийн ба дэлхийн үнэ цэний гинжин хэлхээ, Бизнес ба тогтвортой байдал, Япон болон Зүүн Азийн үйлдвэржилтийн туршлага, Аж үйлдвэрийн онцлогийг ойлгох нь зэрэг сэдвүүдийн хүрээнд дэлхийн хөгжлийн чиг хандлага, эдийн засгийн интеграци, бизнесийн боломж болон сорилтуудын талаар суралцана.

2. Хугацаа: 2024.08.19-23 (Даваа-Баасан),  15:00-19:30

3. Хамрагдах хүн:

Монгол-Японы төвийн бизнесийн Үндсэн сургалтын үе үеийн төгсөгч, Япон дахь дадлага сургалтын төгсөгчид, бодлого тодорхойлогч, бизнесийн холбоод

4. Хамрагдах хүний тоо: 30 хүн

※Хүний тоо гүйцсэн тохиолдолд хугацаанаас өмнө бүртгэл дуусахыг анхаарна уу!

5. Сургалтын төлбөр: 280.000 төгрөг

6. Хичээл заах багш: Гото Кэнта/Ph.D/

Кансай их сургуулийн Эдийн засгийн факультетийн профессор

  • Ази номхон далайн судалгааны хүрээлэнгийн ахлах судлаач
  • ITOCHU корпораци, нэхмэлийн хэлтэст гадаад дахь үйлдвэрлэлийн зохицуулагч
  • НҮБ-ын хөгжлийн хөтөлбөр (UNDP), Монгол дахь газрын туслах шинжээч
  • Олон улсын хөдөлмөрийн байгууллага(ILO), Тайланд дахь Ази, Номхон далайн бүсийн алба, (Хөгжлийн эдийн засаг хариуцсан техникийн мэргэжилтэн)
  • Японы Кэйо их сургууль, худалдааны чиглэлээр бакалавр
  • Харвардын их сургууль, Төрийн бодлогын магистр
  • Лондонгийн Их Сургуулийн Эзэн хааны коллеж, Шинжлэх ухаан, технологи, анагаах ухааны чиглэлээр Postgraduate Diploma
  • Киотогийн их сургууль, доктор
  • Олон улсын хөдөлмөрийн байгууллага, ЖАЙКА, Дэлхийн банк, Гадаад хэргийн яам (Японы Засгийн газар), Японы орон нутгийн засаг захиргаанд тус тус зөвлөхөөр ажиллаж байсан туршлагатай.

​​​​​​7. Сургалтын хөтөлбөр

Өдөр

Агуулга

Цагийн хуваарь

8 сарын 19
/ Даваа /

Япон болон Зүүн Азийн үйлдвэржилтийн туршлагаас суралцах нь

Хичээлийн цаг
15:00-19:30

8 сарын 20
/ Мягмар /

Дэлхийн эдийн засгийн ба дэлхийн үнэ цэнийн гинжин хэлхээ

8 сарын 21
/ Лхагва /

Глобал эдийн засаг дахь Монгол, Аж үйлдвэрийн              онцлогийг ойлгох нь – Босоо интеграци (VIS) болон олон улсын үйлдвэрлэлийн хэсэгчлэл (IFS)

Завсарлага
16:20-16:30/10 мин/
17:50-18:10/20 мин/

8 сарын 22
/ Пүрэв /

Компаниар зочлох, хэлэлцүүлэг хийх

8 сарын 23
/ Баасан /

 Бизнес ба тогтвортой байдал

8. Гэрчилгээ: Сургалтдаа ирц бүрэн хамрагдсан оролцогчдод гэрчилгээ олгоно.

9. Бүртгэл:

ЭНД дарж бүртгүүлнэ үү.

10. Холбоо барих:

Утас:                         7511-0879(Ext.3) , 8063-0879
И-Мэйл:                    
business@japan-center.edu.mn

Фэйсбүүк хуудас:      https://www.facebook.com/Mojc.business