БИЗНЕСИЙН СУРГАЛТ
“ДАТАД СУУРИЛСАН МАРКЕТИНГ” СЭДЭВТ АХИСАН ТҮВШНИЙ СУРГАЛТЫН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ
2024-02-24

ЦАХИМ ШИЛЖИЛТ ХУРДАЦТАЙГААР ХӨГЖИЖ БАЙГАА ӨНӨӨ ҮЕД ХЭРЭГЛЭГЧИЙНХЭЭ ХЭРЭГЦЭЭ ШААРДЛАГЫГ ХЭРХЭН ОЙЛГОЖ, ТҮҮНД ТОХИРСОН БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛЧИЛГЭЭГ НЭВТРҮҮЛЭХ ВЭ? Microsoft Excel ашиглан бизнес датаг анализ хийх аргачлалд суралцмаар байна уу? Тэгвэл та Монгол-Японы төвийн “ДАТАД СУУРИЛСАН МАРКЕТИНГ” сэдэвт ахисан түвшний сургалтад хамрагдаарай

1.Зорилго:

Data driven marketing нь бизнесийн дата болон судалгааны дата гэх мэт төрөл бүрийн датаг цуглуулж, хэрэглэгчдийн хэрэгцээ болон хэрэглэгч нарт тулгарч буй асуудлуудыг олж мэдэх зорилготой. Ямар ч үндэслэлгүй зар сурталчилгаа явуулаад хэрэглэгчийг татаж чадахгүй гэсэн үг.

Тус сургалтаар датад суурилан хэрэглэгчийн хэрэгцээг ойлгох, бүтээгдэхүүн үйлчилгээ боловсруулах аргачлалыг дасгал ажлаар дамжуулан ойлгоно. Ингэснээр бизнесийн дата, анкет датаг шинжилгээ хийх, түүнийгээ ашиглах чадварт суралцах болно. Мөн цахим худалдааны(E-commerce) үүсэл хөгжил болон хэрэглэгчийн датаг цуглуулах, вэбсайт үүсгэх арга, үйлчлүүлэгчдийг татах ур чадвар, хандалтын бүртгэлийн шинжилгээ хийх аргачлалд суралцана.

2. Хичээллэх хэлбэр: Танхимаар хичээллэнэ.

3. Хичээллэх өдөр, цаг:

2024.03.25-03.29 (Даваа-Баасан),  09:30-14:00

※ Сургалт зөвхөн танхимаар явагдана.

4. Хамрагдах хүн: Компанид байгаа датаг бизнэсээ өргөжүүлэх, амжилттай явуулахад үр дүнтэйгээр ашиглах маркетингийн аргачлалд суралцахыг хүссэн хүн бүр

Жич: Эксэл программ дээр ажиллаж чаддаг байх

5. Хамрагдах хүний тоо: 30 хүн

  • Хүний тоо гүйцсэн тохиолдолд хугацаанаас өмнө бүртгэл дуусахыг анхаарна уу!

6. Сургалтын төлбөр: 280.000 төгрөг

※ Суралцагч ямар нэгэн шалтгаанаар сургалтад хамрагдах боломжгүй болсон тохиолдолд сургалтын төлбөрийг буцааж олгохгүй.

※ Таны бүртгэл орж ирсний дараа төлбөрийн нэхэмжлэх мэйлээр очих тул та заасан хугацаанд төлбөрөө төлнө үү.

7. Хичээл заах багш:

1) Фүкүёо Казүхиро

  • 2005 оноос Ямагүчи их сургуулийн магистрын сургуулийн Инноваци&Технологийн менежментийн тэнхимийн профессор,тэнхимийн эрхлэгч
  • Осакагийн их сургуулийн Инженерийн факультетд магистр, докторын зэрэг хамгаалсан.
  • 2009 оноос Лаосын их сургуулийн MBA профессор
  • 2011-2015 ЖАЙКА-гийн мэргэжилтэнээр “2011 оны Камбожийн эдийн засгийн статистик судалгаа”-г дэмжин ажилласан
  • 2017-2021 ЖАЙКА-гийн мэргэжилтэнээр “Непалын эдийн засгийн статистик судалгаа”-г дэмжин ажилласан

8. Сургалтын агуулга:

  • Дижитал шилжилт(DX), түүний хүчин зүйл
  • Маркетингийн тодорхойлолт, урсгал
  • Датад суурилсан маркетинг (Data driven marketing), хүчин зүйлс
  • Цахим худалдааны (E-commerce) үүсэл хөгжил болон хэрэглэгчийн датаг цуглуулах
  • Эксэл ашиглан бизнес датаг шинжилгээ хийх аргачлал
  • Конжойнт шинжилгээ, хэрэгжүүлэлт

9. Гэрчилгээ: 70-аас дээш хувийн ирцтэй оролцогчдод гэрчилгээ олгоно.

10. Бүртгэл:

1. Бүртгэлийн хугацаа: 2024.02.24 (Бямба) –03.22 (Баасан) 

   ※ Хүний тоо гүйцсэн тохиолдолд хугацаанаас өмнө бүртгэл дуусахыг анхаарна уу!

2. Бүртгүүлэх:

    Та доорх холбоосоор орж онлайнаар бүртгүүлнэ үү.

    https://forms.office.com/r/MX4f57KeGx?origin=lprLink

11.Холбоо барих:

Утас:   7511-0879 (Ext.3), 8063-0879