БИЗНЕСИЙН СУРГАЛТ
KPI БА ЧАДАМЖИЙН УДИРДЛАГА СЭДЭВТ АХИСАН ТҮВШНИЙ СУРГАЛТЫН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ
2024-02-15

1. Сургалтын танилцуулга:

Сүүлийн жилүүдэд Монголын дунд болон томоохон хэмжээний аж ахуйн нэгжүүдэд байгууллагын гүйцэтгэлийн удирдлагын ерөнхий бүтэц болох KPI-ийн удирдлага ихээхэн дэлгэрч байгаагийн зэрэгцээ KPI-д суурилсан хүний нөөцийн үнэлгээ, цалин урамшууллын системийг нэвтрүүлж буй байгууллагуудын тоо нэмэгдсээр байна.

Уг сургалтаар ур чадварыг хөгжүүлэх гол тогтолцоо болох “Чадамжийг хөгжүүлэх бодлого”-ын талаар дасгал ажил хийж, чадамжийг хөгжүүлэх аргачлалыг бодитоор эзэмшинэ.

2. Хугацаа: 2024.03.18-22 (Даваа-Баасан),  15:00-19:30

3. Хамрагдах хүн: KPI-ийг хэрэгжүүлж буй байгууллагын удирдах албан тушаалтан, хүний нөөцийн менежер, бизнесийн зөвлөхүүд

4. Хамрагдах хүний тоо: 30 хүн

5. Сургалтын төлбөр: 280.000 төгрөг

6. Хичээл заах багш: Кавагүчи Шиничиро (Ph.D)

- Японы бүтээмжийн төвийн олон улсын хэлтэст зөвлөх

- MSCI компанид ТУЗ-ийн дарга, Азийн бүтээмжийн төвийн мэргэжилтэн

- ЖАЙКА-ийн төслийн мэргэжилтэн

- 2002 оноос хойш Монгол компаниудад менежментийн үнэ цэнэтэй зөвлөгөөг өгсөөр ирсэн.

7. Сургалтын агуулга

Огноо

Агуулга

Цаг

 

 

 

2024.03.18-20

(Даваа-Лхагва)

Нэгдүгээр бүлэг: Эрсдэлийн удирдлага болон стратегийг хэрэгжүүлэхэд стратегич KPI-г хэрэгжүүлэх алхам

1-1. Зорилгыг тодорхойлох

1-2. Бизнесийн орчны шинжилгээ

1-3. Стратегийн болон тактикийн зорилго (SKGI)-ыг   боловсруулах

1-4. Амжилтын түлхүүр хүчин зүйлс (CSF) болон гүйцэтгэлийн түлхүүр үзүүлэлт (KPI)-ийг тодорхойлох

1-5. KPI удирдлага болон эрсдэлийн удирдлага

 

 

 

 

 

Сургалт:

15:00-19:30

 

Завсарлага:

16:20-16:30 /10 мин/

17:50-18:10

/20 мин/

 

 

 

 

 

 

 

2024.03.21-22

(Пүрэв-Баасан)

 

 

Хоёрдугаар бүлэг: KPI болон цогц чадамж (Competence)–ийг агуулсан стратегийн хүний нөөцийн менежментийг бий болгох

2-1. Хувь хүний KPI болон цогц чадамж (Competence)

2-2. Ажлын шинжилгээ болон ажлын байрны тодорхойлолт

2-3. Бизнес процессийн шинжилгээ, бизнес процессийн тодорхойлолт

2-4. KPI болон цогц чадамж (Competence)-ийг уялдуулсан цалин урамшууллын дизайн

2-5. Стратегийн хүний нөөцийн менежментийг хөгжүүлэхэд KPI болон цогц чадамж (Competence)-ийг ашигласан жишээ

 

8. Гэрчилгээ: Сургалтдаа ирц бүрэн хамрагдсан оролцогчдод гэрчилгээ олгоно.

9. Бүртгэл: ЭНД  дарж бүртгүүлнэ үү.

10. Холбоо барих:

Утас:                           7511-0879(Ext.3) , 8063-0879
Цахим хаяг:              
erdenesaikhan@japan-center.edu.mn , jargalmaa@japan-center.edu.mn

Фэйсбүүк хуудас:      https://www.facebook.com/Mojc.business