Монгол Японы төвөөс “Дэлгүүрийн удирдлага” сэдэвт суурь мэдлэгийн сургалтыг 3 сарын 3-ны өдөр амжилттай зохион байгууллаа. Тус сургалтыг “Наран Март” ХХК, “Макс Хүнс” ХХК, “Central Express CVS” ХХК(CU)-иудад удирдах албан тушаал хашиж байсан, МЯТ-ийн Үндэсний сургагч багш Ж.Гансүх удирдан явуулсан юм.
Энэхүү сургалт нь дэлгүүр үйлчилгээний бизнес эрхэлдэг болон эрхлэхээр зэхэж буй хүмүүст зориулагдсан бөгөөд дэлгүүрүүдийн үүсэл хөгжил, ялгаатай байдал зэргээс эхлээд дэлгүүрийн зохион байгуулалт, барааны өрөлт, хэрэглэгчийн зан төлөв, шийдвэр гаргалт зэрэг агуулгын хүрээнд суурь мэдлэг олгох зорилготой сургалт юм. Сургалтын үеэр сонирхолтой тоглоом тоглуулсан нь сургалтын агуулгыг бататгангаа хүн бүрт нэгэн зүйлийг тунгаан бодож ажил үйлчилгээндээ хэрэгжүүлэх боломжийг олгосон гэж найдаж байна.
Сургалтад хамрагдсан нийт суралцагчдадаа МЯТ-ийн бизнес сургалтыг сонирхон суралцсанд талархахын сацуу сургалтаас сурсан мэдлэгээ илүү дэлгэрүүлэн судалж, амжилттай дэлгүүр үйлчилгээний бизнестээ хэрэгжүүлэхийг хүсье.