Үйл явдал
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2-Р ЦЭЦЭРЛЭГТ "5S-ХӨДӨЛГӨӨН" СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2023-02-03

Монгол-Японы төвөөс 1 сарын 28-ны Бямба гарагт Сүхбаатар дүүргийн 2-р цэцэрлэг дээр “5S” сургалтыг амжилттай зохион байгууллаа. Тус сургалтыг Моншибасаки ХХК-ийн захирал, МЯТ-ийн үндэсний сургагч багш Д.Долгормаа багш удирдан явуулав.

Сургалтаар 5S, КАЙЗЭН-ы суурь ойлголтыг богино хугацаанд өгж, Сэйри(Эмх цэгц), Сэйтон(Эрэмбэ)-г хэрэгжүүлэхэд хэрхэн бүтээмж дээшлэх тухай заасан юм. Мөн КАЙЗЭН-гийн ойлголтыг жижигхэн дасгал ажлаар дамжуулан суралцагчдад ойлгууллаа.

Суралцагчдаас “Энгийн юм шиг мөртлөө хэрэгжүүлэх боломжтой”, “Байгаа юмандаа нүд дасаад өөрчлөлт хийдэггүй байсан байна гэдгээ ойлгож авсан” гэх мэт эерэг сэтгэгдлүүд ирсэн байлаа.

Манай төв нь 5S сургалтыг улсын цэцэрлэг дээр анх удаа зохион байгуулсан бөгөөд 5S-ийг хэрэгжүүлж ажлын байраа эмх цэгцтэй болгож, цаашдаа суралцагч бяцхан үрсдээ үлгэр дуурайлал болох чин хүсэлтэй цэцэрлэгийн хамт олондоо амжилт хүсье.

Байгууллага дээрх сургалтыг компанийн хүсэлтийн дагуу зохион байгуулсаар байна. Дэлгэрэнгүй мэдээллийг 8063-0879 утсаар лавлана уу.