Монгол-Японы төв нь бизнесийн үндсэн, суурь болон ахисан түвшний сургалтуудыг зохион байгуулж ирсэн бөгөөд 11 сарын 29-нөөс 12 сарын 2-ны өдрийн хооронд “Датад суурилсан маркетинг” сэдэвт ахисан түвшний шинэ сэдэв бүхий сургалтыг амжилттай зохион байгууллаа. Тус сургалтыг Ямагүчи их сургуулийн магистрын сургууль, Инноваци&Технологийн менежментийн тэнхимийн профессор Фүкүёо Казүхиро багш удирдан явуулсан бөгөөд шинэ агуулга, шинэ багштай онцгой сургалт болж өндөрлөлөө.
Энэхүү сургалтаар коронагийн нөхцөл байдал нь төрөл бүрийн бизнесүүдэд нэлээдгүй том нөлөөллийг үзүүлж үр дүнд нь веб, цахим байдалд суурилсан маркетингийн үйл ажиллагааг явуулах шаардлага үүссэн гэдгийг багш маань дурдаж дата мэдээллийг цуглуулах, шинжлэх аргууд болон түүнийгээ ашиглан бүтээгдэхүүн, үйлчилгээг боловсруулах, цаашлаад маркетингтай холбох олон төрлийн аргыг онол болон практикийн мэдлэгийг хослуулан олгосон юм.
Энэ удаагийн сургалт нь урьд өмнө явагдаж байгаагүй шинэ сэдэв байсан гэдэг утгаараа оролцогчдын хүлээлт өндөр байсан бөгөөд агуулгын хувьд баялаг мөн сонирхолтой байсан учир тэрхүү хүлээлтэд нь нийцсэн, үр өгөөжтэй сургалт болсон гэдэгт итгэлтэй байна