1. Зорилго:
Тус сургалтаар үйлдвэрийн бодит нөхцөл байдалд тохирох, үйлдвэрлэлийн хүчин чадал болон чанарыг дээшлүүлэхийн төлөөх үйл ажиллагааны талаарх мэдлэгийг суралцана. Мөн үйлдвэрлэлийн бүтээмжийг дээшлүүлэхийн зэрэгцээ бодит үр дүнг бий болгохын төлөөх Япон маягийн менежментийн аргад суралцан, өөрийн компанид нэвтрүүлж, хэрэгжүүлэх чадварыг хөгжүүлнэ.
2. Хичээллэх хэлбэр: Танхимаар хичээллэнэ.
3. Хичээллэх өдөр, цаг: 2022.09.12-16 (Даваа-Баасан), 15:00-18:30
4. Хамрагдах хүн:
Үйлдвэрлэлийн салбарт бизнес эрхэлж буй аж ахуйн нэгж байгууллагын удирдах албан тушаалтан, менежер, үйлдвэрийн дарга нар
5. Хамрагдах хүний тоо: 30 хүн
※ Хүний тоо гүйцсэн тохиолдолд хугацаанаас өмнө бүртгэл дуусахыг анхаарна уу!
6. Сургалтын төлбөр: 240.000 төгрөг
※Суралцагч ямар нэгэн шалтгаанаар сургалтад хамрагдах боломжгүй болсон тохиолдолд сургалтын төлбөрийг буцааж олгохгүй.
※ Таны бүртгэл орж ирсний дараа төлбөрийн нэхэмжлэх мэйлээр очих тул та заасан хугацаанд төлбөрөө төлнө үү.
Хичээл заах багш нар:
Масүда Казүми
“Панасоник” компанийн АНУ дахь салбарт телевизор үйлдвэрлэлийн чиглэлээр олон жил ажилласан. Мөн “Рело Эксел Интернэшнл” олон улсын хамтын ажиллагааны группын ахлах зөвлөхөөр ажиллаж байсан. Өдгөө Монгол, Мьянмар, Лаос, Вьетнамын Япон төвд үйлвэрлэлийн удирдлагын зөвлөх багшаар ажиллаж байна.
Н.Батчулуун
Монгол-Японы төвийн үндэсний сургагч багш, “Баянтүмэн Консалтинг” ХХК-ийн менежментийн зөвлөх, Mitsubishi Electric, Канто Констракшн, Оюу-Толгой зэрэг томоохон компаниудад ажиллаж байсан туршлагатай, Осакагийн Их Сургуулийн сэргээгдэх эрчим хүчний инженерийн магистр
8. Сургалтын хөтөлбөр:
Өдөр |
Агуулга |
Цагийн хуваарь |
9 сарын 12 (Даваа) |
Сургалтын зорилго, сургалтын хөтөлбөр танилцуулах
|
Сургалт 15:00-18:30
Завсарлага 16:30-16:45 /15 мин/
|
9 сарын 13 (Мягмар) |
|
|
9 сарын 14 (Лхагва) |
|
|
9 сарын 15 (Пүрэв) |
|
|
9 сарын 16 (Баасан) |
|
9. Гэрчилгээ: 70-аас дээш хувийн ирцтэй оролцогчдод гэрчилгээ олгоно.
10.Бүртгэл:
10-1. Бүртгэлийн хугацаа: 2022.08.11 (Пүрэв) – 09.08 (Пүрэв)
※ Хүний тоо гүйцсэн тохиолдолд хугацаанаас өмнө бүртгэл дуусахыг анхаарна уу!
10-2. Бүртгүүлэх: Та ЭНД дарж бүртгүүлнэ үү.
11. Холбоо барих:
Утас: 7511-0879 (Ext.3), 8063-0879
И-мэйл: anudari@japan-center.mn,
Фэйсбүүк хуудас: www.facebook.com/Mojc.business