БИЗНЕСИЙН СУРГАЛТ
МОНГОЛ-ЯПОНЫ ТӨВИЙН БИЗНЕСИЙН СУРГАЛТ ТӨГСӨГЧДИЙГ УРЬЖ БАЙНА!
2022-05-03

МОНГОЛ-ЯПОНЫ ТӨВИЙН БИЗНЕСИЙН СУРГАЛТ ТӨГСӨГЧДИЙГ УРЬЖ БАЙНА!

🎉🎉🎉🎉🎉🎉🎉🎉🎉🎉🎉🎉🎉🎉🎉🎉🎉🎉

2022 онд Монгол-Японы төвийн үүсгэн байгуулагдсаны 20 жилийн ой, Монгол, Япон хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой, ЖАЙКА-ийн Монгол дахь Төлөөлөгчийн газар байгуулагдсаны 25 жилийн ой тус тус тохиож байна. Эдгээр тэмдэглэлт ойг тохиолдуулан өнгөрсөн 20 жилийн хугацаанд тус төвийн бизнесийн сургалтыг сонгон суралцсан нийт суралцагчдадаа талархал илэрхийлэн төгсөгчдөдөө зориулсан тусгай семинарыг зохион байгуулах тул үе үеийн төгсөгчид та бүхнийг анги хамт олноороо хүрэлцэн ирэхийг урьж байна.

***********************************************************************

Сэдэв: “МОНГОЛЫН КОМПАНИЙН МЕНЕЖМЕНТЭД ТУЛГАРЧ БУЙ АСУУДАЛ, ЯПОНЫ ЖИШЭЭНЭЭС СУРАЛЦАХ НЬ” тусгай семинар

Хэзээ: 2022.05.14 (Бямба)

Цаг: 14:00-18:30

Хаана: Монгол-Японы төвийн их танхим

Багш: Япон мэргэжилтнүүд, төвийн үндэсний сургагч багш нар

Төлбөр: 150,000₮

БҮРТГЭЛ:  ЭНД ДАРЖ бүртгүүлнэ үү.

***********************************************************************

Тусгай семинарын үеэрх чөлөөт уулзалтаар үе үеийн төгсөгч захирлуудтай танилцаж, нэрийн хуудсаа солилцон нэтворкоо тэлээрэй. Төвийн 20 жилийн ойн хүрээнд ганцхан удаа зохион байгуулагдах тул та бүхэн боломжийг бүү алдаарай.

Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төв

Бизнесийн сургалтын тасаг

Утас: 7511-0879 (Ext)