БИЗНЕСИЙН СУРГАЛТ
"ХҮНИЙ НӨӨЦИЙН УДИРДЛАГА" АХИСАН ТҮВШНИЙ СУРГАЛТЫН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ
2022-03-07

1) Зорилго: Тус сургалтаар гадаад орчны өөрчлөлттэй уялдуулан тухайн байгууллагын стратегийг хэрхэн хэрэгжүүлэх, түүнд нийцсэн хүний нөөцийн стратегийг хэрхэн боловсруулах аргачлалын талаар мэдлэгтэй болно. Мөн хүний нөөцийн удирдлагын бүрэлдэхүүн хэсэг болох хүний нөөцийн үндэс, сонгон шалгаруулалт, сургалт хөгжил, үнэлгээ, шагнал урамшууллын талаар тодорхой аргачлалуудыг хэрхэн уялдуулах тухай суралцана.

2) Хичээллэх хэлбэр: Танхим эсвэл цахимаар сонгон суралцах боломжтой.

3) Хичээллэх өдөр, цаг: 2022.03.28-04.01 (Даваа-Баасан),  15:00-19:30

4) Хамрагдах хүн: Аж ахуйн нэгж, компанийн удирдах албан тушаалтан, хүний нөөцийн менежерүүд

5) Хамрагдах хүний тоо: 30 хүн

  • Хүний тоо гүйцсэн тохиолдолд хугацаанаас өмнө бүртгэл дуусахыг анхаарна уу!

6) Сургалтын төлбөр: 240.000 төгрөг

  • Оролцогч ямар нэгэн шалтгаанаар сургалтад хамрагдах боломжгүй болсон тохиолдолд сургалтын төлбөрийг буцааж олгохгүй.

7) Хичээл заах багш:

Ямазаки Кёоко Ph.D

  • Риккёо их сургуулийн Бизнес загварчлалын судалгааны тэнхимийн профессор
  • Японы хүний нөөцийн удирдлагын холбооны дэд ерөнхийлөгч
  • Athena HROD-ийн төлөөлөгч
  • ЖАЙКА-гийн Японы хүний нөөцийн хөгжлийн төвийн төслийн удирдагчаар ажиллаж байна
  • Байгууллагын хүний нөөц, сургалтын тогтолцоо, төрөл бүрийн сургалтын хөтөлбөр төлөвлөлт, хэрэгжүүлэлтийн арвин туршлагатай.

Д.Дашмаа

  • Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төвийн үндэсний сургагч багш
  • Шин Хикари ХХК-ийн захирал
  • 70 гаруй төрийн болон хувийн хэвшлийн байгууллагад сургалт, зөвлөгөө өгсөн туршлагатай.
  • Бридж Групп ХХК-ийн Ерөнхий удирдлага, хүний нөөцийн газрын даргаар ажилласан туршлагатай

8) Сургалтын хөтөлбөр:

Өдөр Сэдэв Агуулга Цагийн хуваарь
3 сарын 28 Даваа Танилцуулга, стратегит хүний нөөцийн удирдлага ・Одоогийн нөхцөл байдлын дүн шинжилгээ
・Стратегит хүний нөөцийн удирдлага
Лекц
15:00-16:20

Завсарлага
/10 мин/
16:20-16:30



Лекц
16:30-17:50
Завсарлага 
/20 мин/
17:50-18:10


Лекц
18:10-19:30
3 сарын 29 Мягмар Хүний нөөцийн удирдлагын үндсэн тогтолцоо ・Стратегид суурилсан байгууллагын бүтцийн зураглал болон хүний нөөцийн зураглал
・Зэрэглэлийн тогтолцоо ба цалингийн сүлжээ
・Ур чадварын болон үр дүнгийн үнэлгээ
3 сарын 30
Лхагва
Хүний нөөцийн үнэлгээ, цалин урамшуулал, сонгон шалгаруулалт ・Үнэлгээ өгөх ажилтныг сургах
・Цалин урамшуулал
・Сонгон шалгаруулалтын явц болон ярилцлага авах
3 сарын 31 Пүрэв Хүний нөөцийн хөгжүүлэлт ・Шинэ ажилтныг сургах
・Ур чадварыг хөгжүүлэх
・Туршлага судлах дадлага
4 сарын 1 Баасан  Байгууллагын хөгжүүлэлт
Дүгнэлт 
・Манлайлал
・Байгууллагыг хөгжүүлэх
・Хүний нөөцийн үүрэг

9)Гэрчилгээ: 70-аас дээш хувийн ирцтэй оролцогчдод гэрчилгээ олгоно.

10) Бүртгэл:

Бүpтгэлийн хугацаа: 2022.03.07 (Даваа) – 2022.03.24 (Пүрэв)  09:00-18:00

        ※Хүний тоо гүйцсэн тохиолдолд хугацаанаас өмнө бүртгэл дуусахыг анхаарна уу!

Бүртгүүлэх: ЭНД  дарж цахимаар бүртгүүлнэ үү.

Утас:                           75110879 (Ext.3)

Цахим шуудан:          anudari@japan-center.mn  erdenesaikhan@japan-center.mn                                                                   tsatsral@japan-center.mn

Фэйсбүүк хуудас:      https://www.facebook.com/Mojc.business