1) Сургалтын танилцуулга:
Сүүлийн жилүүдэд Монголын дунд болон томоохон хэмжээний аж ахуйн нэгжүүдэд байгууллагын гүйцэтгэлийн удирдлагын ерөнхий бүтэц болох KPI-ийн удирдлага ихээхэн дэлгэрч байгаагийн зэрэгцээ KPI-д суурилсан хүний нөөцийн үнэлгээ, цалин урамшууллын системийг нэвтрүүлж буй байгууллагуудын тоо нэмэгдсээр байна.
Уг сургалтаар ур чадварыг хөгжүүлэх гол тогтолцоо болох “Чадамжийг хөгжүүлэх бодлого”-ын талаар дасгал ажил хийж, чадамжийг хөгжүүлэх аргачлалыг бодитоор эзэмшинэ.
2) Хугацаа: 2022.02.14-18 (Даваа-Баасан), 15:00-19:30
3) Хамрагдах хүн:
KPI-ийг хэрэгжүүлж буй байгууллагын удирдах албан тушаалтан, хүний нөөцийн менежер, бизнесийн зөвлөхүүд
4) Хамрагдах хүний тоо:
Танхимын анги: 30 хүн
Цахим анги: 8 хүн
5) Сургалтын төлбөр: 240.000 төгрөг
6) Хичээл заах багш: Кавагүчи Шиничиро (Ph.D)
Хоккайдо их сургуульд докторын зэрэг хамгаалсан. Японы бүтээмжийн төвийн олон улсын хэлтэст зөвлөх, MSCI компанид ТУЗ-ийн дарга, Азийн бүтээмжийн төвийн мэргэжилтэн, EBRD зөвлөх, ЖАЙКА-ийн төслийн мэргэжилтэн, Монгол-Японы төвийн богино хугацааны мэргэжилтнээр тус тус ажиллаж буй бөгөөд 2002 оноос хойш Монгол компаниудад менежментийн үнэ цэнэтэй зөвлөгөөг өгсөөр ирсэн.
7) Сургалтын агуулга:
Өдөр |
Агуулга |
Цагийн хуваарь |
02 сарын 14 Даваа |
Нэгдүгээр бүлэг: Хүний нөөцийг болон байгууллагыг үр дүнтэй удирдаж, ажиллуулах KPI-ийн удирдлага
1-1. KPI-ийн удирдлага нь хүний нөөц болон байгууллагад шаардлагатай болдог шалтгаан 1-2. KPI-ийн удирдлагын арга 1-3. KPI-ийн удирдлагын явцад үүсэх буруу ойлголт болон алдаа 1-4. KPI-ийг хэрэгжүүлэхэд саад болох хүчин зүйл 1-5. Японы компаниудын KPI-ийн удирдлагын жишээ |
Сургалт
15:00-19:30
Завсарлага: 16:20-16:30 /10 мин/ 17:50-18:10 /20 мин/
|
02 сарын 15 Мягмар |
Хоёрдугаар бүлэг: Менежментийг (стратеги/бизнес процесс/үйл ажиллагааны процесс) харагдахуйц болгох арга хэрэгсэл болох KPI-ийн удирдлага
2-1. Менежментийг харагдахуйц болгох гэдэг нь 2-2. Харагдахуйц болсон менежментийн давуу тал 2-3. KPI-ийн удирдлагыг харагдахуйц болгох менежментийг хэрэгжүүлэх үе шат
|
|
02 сарын 16 Лхагва |
||
02 сарын 17 Пүрэв |
||
2022.02.18 (Баасан) |
3-1. Нийт компанийн хэмжээнд шаталсан KPI-ийг хэрэгжүүлэх 3-2. Үйл ажилагааны шинжилгээний арга, бүтэцлэгдсэн асуултын арга 3-3. KPI болон чадамжийг тусгасан PDCA-д суурилсан бүтэцлэгдсэн ажлын байрны шинжилгээ 3-4. Ажлын байрны шинжилгээний дүнг тусгасан ажлын байрны тодорхойлолт 3-5. KPI-д суурилсан үйл ажиллагааны процессийн шинжилгээ болон ажлын байрны тодорхойлолт 3-6. KPI болон чадамжийн гүйцэтгэлийн үнэлгээтэй уялдсан цалин, урамшууллын загвар Сүүлийн үеийн KPI удирдлагын чиг хандлага (KPI удирдлага болон эрсдэлийн удирдлагын харилцан хамаарал) |
8) Гэрчилгээ: 70-аас дээш хувийн ирцтэй оролцогчдод гэрчилгээ олгоно.
9) Бүртгэл: Энд дарж онлайнаар бүртгүүлнэ үү.
10) Холбоо барих:
Утас: 75110879 (Ext.3)
Цахим хаяг: anudari@japan-center.mn , sarnai@japan-center.mn
Цахим хуудас: www.japan-center.mn
Фэйсбүүк хуудас: https://www.facebook.com/Mojc.business