БИЗНЕСИЙН СУРГАЛТ
“БИЗНЕСИЙН ҮНДСЭН СУРГАЛТ”-ЫН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ
2021-12-06

1) Сургалтын танилцуулга:

     Монгол-Японы төв нь 2002 оноос эхлэн аж ахуйн нэгжийн менежментийг сайжруулах зорилготойгоор компанийн удирдах дээд шатны албан тушаалтнууд болон менежерүүдэд зориулсан онол, практик хосолсон бизнесийн үр дүнтэй сургалтуудыг зохион байгуулж байна.

     Уг сургалтаар Япон маягийн менежмент, Конплаенс, Стратегийн менежмент, Хүний нөөцийн удирдлага, Санхүүгийн удирдлага, Маркетинг сэдвүүдээр суралцаж, компанийн менежментийн талаар богино хугацаанд цогц мэдлэг, чадварыг эзэмшин, байгууллагадаа амжилттай хэрэгжүүлэх арга замуудаас суралцана.

    Энэ удаагийн сургалт нь цахим, танхим хосолсон хэлбэрээр зохиогдох бөгөөд цар тахлын нөхцөлөөс шалтгаалан танхимаар хичээллэх боломжгүй болсон тохиолдолд сургалтыг 100% цахимаар зохион байгуулах магадлалтай болохыг анхаарна уу!

2) Сургалтын зорилго:

  • Монголын аж ахуйн нэгжийн менежментэд тулгарч буй асуудлыг шийдвэрлэх, удирдлагуудын чадварыг дээшлүүлэх.

3) Давуу тал:

  • 19 жилийн туршлага
  • Салбар бүрээр мэргэшсэн арвин туршлагатай япон, монгол багш нар
  • Онол, дадлага хосолсон практик сургалт
  • Богино хугацаанд компанийн менежментээ сайжруулах боломж
  • МУИС-ийн Бизнесийн сургуулийн магистрын хөтөлбөрт кредит тооцуулах боломж

Монгол-Японы төвийн Бизнесийн үндсэн сургалт төгсөгч нь МУИС-ийн Бизнесийн сургуультай байгуулсан“Магистрын хөтөлбөрт кредит тооцуулах тухай гэрээ”-ний дагуу 2018-2019 оны хичээлийн жилээс эхлэн Үндсэн сургалтаар сурсан 4 сэдэв хичээлээ нийт 8 кредитээр тооцуулан Бизнесийн менежмент, Хүний нөөцийн менежментийн магистрын хөтөлбөрт дэвшин суралцах боломжтой.  

  • Үндсэн сургалт төгсөгчдийн холбоонд нэгдэх боломж

Оролцогчид багаар хамтран ажиллах, харилцан туршлага, мэдээлэл солилцох бүрэн боломжтойгоос гадна МЯТөвийн үндсэн сургалт төгсөгчдийн 1000 гаруй гишүүнтэй холбоонд нэгдэж, нэтворкинг үүсгэх боломжтой.

  • Цаашид япон компанитай хамтарч ажиллахад давуу тал болно. ЖАЙКА-ийн 2 улсын бизнесийн хамтын ажиллагааны мэргэжилтэн дэмжин ажиллана.  

4) Хугацаа:  

  • 2022.01.10-04.23

5) Хамрагдах хүн:

  • Аж ахуйн нэгжийн удирдах дээд шатны албан тушаалтан, ерөнхий болон гүйцэтгэх захирлууд.

6) Хамрагдах хүний тоо: 30 хүн       

※ Бүртгүүлсэн хүний тоо их байх тохиолдолд сонгон шалгаруулалт явагдахыг анхаарна уу!

7) Сургалтын төлбөр: 1,000,000

8) Сургалтын хуваарь:

Сэдэв

Хугацаа

Цагийн хуваарь

Багш

Япон маягийн менежмент

2022.01.10-11

 

 

Даваа-Бямба

09:30-13:00

 

Ямамото Нобүтанэ

Конплаенс

2021.01.13-14

Адэгава Хиронобү

Стратегийн менежмент

2022.01.17-22

Кавагүчи Шиничиро

Хүний нөөцийн удирдлага

2022.02.21-26

Добаши Хаяато

Санхүүгийн удирдлага

2022.04.04-09

Такэгүчи Ёшихиро

Маркетинг

2022.04.18-23

Үэхигаши Кожи

* Сургалтын хуваарьт өөрчлөлт орох магадлалтай.

9) Бүртгэл:

Та энд дарж цахимаар бүртгүүлнэ үү.

1. Бүртгэлийн хугацаа:
2021.12.06(Даваа)-2021.12.24(Баасан)-ний 17:00 цаг хүртэл

2. Хариу мэдэгдэх хугацаа:

2021.12.28 (Мягмар) Сонгон шалгаруулалт явагдсан тохиолдолд зөвхөн тэнцсэн хүмүүст мэдэгдэнэ.

3. Төлбөр төлөх хугацаа:

2022.01.06-ны өдрийн 17:00 цагаас өмнө сургалтын төлбөрийг төлж бүртгэлээ баталгаажуулна.

10) Холбоо барих:

Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төв

Хариуцсан ажилтан: Б.Анударь, Б.Сарнай

Утас:             7511-0879 (Ext.3)

Цахим шуудан:    anudari@japan-center.mn , sarnai@japan-center.mn

Цахим хуудас:      www.japan-center.mn.

Фэйсбүүк хуудас:  www.facebook.com/Mojc.business/