Компанийнхаа үйлдвэрлэлийн процессыг шинэ түвшинд аваачихыг хүсэж байна уу? Тэгвэл 12 дугаар сарын 13-наас эхлэх сургалтад хамрагдаарай.
1. Зорилго:
Та энэхүү сургалтаас үйлдвэрлэлийн удирдлагын талаарх ерөнхий ойлголт, чанарын удирдлагын талаар мэдэж аваад зогсохгүй, япон маягийн менежмент болон 5S-ийн талаар ойлголттой болж, компанидаа нэвтрүүлэн хэрэгжүүлэх шинэ мэдлэг, шинэ арга барилыг сурах болно. Сургалтыг манай төвийн олон жилийн туршлагатай, мэргэжлийн багш нар танхим болон цахимаар удирдан явуулна.
2. Хичээллэх хэлбэр: Танхим эсвэл цахимаар сонгон суралцах боломжтой.
3. Хичээллэх өдөр, цаг: 2021.12.13-17 (Даваа-Баасан), 15:00-18:30
4. Хамрагдах хүн:
Үйлдвэрлэлийн салбарт бизнес эрхэлж буй аж ахуйн нэгж байгууллагын удирдах албан тушаалтан, менежер, үйлдвэрийн дарга нар
5. Хамрагдах хүний тоо: 30 хүн
※ Хүний тоо гүйцсэн тохиолдолд хугацаанаас өмнө бүртгэл дуусахыг анхаарна уу!
6. Сургалтын төлбөр: 240.000 төгрөг
※Суралцагч ямар нэгэн шалтгаанаар сургалтад хамрагдах боломжгүй болсон тохиолдолд сургалтын төлбөрийг буцааж олгохгүй.
7. Хичээл заах багш нар:
Масүда Казүми-“Панасоник” компанийн АНУ дахь салбарт телевизор үйлдвэрлэлийн чиглэлээр олон жил ажилласан ба өдгөө “Рело Эксел Интернэшнл” олон улсын хамтын ажиллагааны группын ахлах зөвлөх, Монгол, Мьянмар, Лаос, Вьетнамын Япон төвийн үйлвэрлэлийн удирдлагын зөвлөх багшаар ажиллаж байна.
Ш.Алтанхуяг- Монгол-Японы төвийн үндэсний сургагч багш, “HQT” ХХК-ийн захирал Монголын 100 гаруй аж ахуйн нэгжид зөвлөгөө өгч байсан арвин туршлагатай.
Н.Батчулуун- Монгол-Японы төвийн үндэсний сургагч багш, “Баянтүмэн Консалтинг” ХХК-ийн менежментийн зөвлөх, Mitsubishi Electric, Канто Констракшн, Оюу-Толгой зэрэг томоохон компаниудад ажиллаж байсан туршлагатай, Осакагийн Их Сургуулийн сэргээгдэх эрчим хүчний инженерийн магистр
8. Сургалтын агуулга:
Өдөр |
Агуулга |
Цагийн хуваарь |
12 сарын 13 Даваа |
Сургалтын зорилго, сургалтын хөтөлбөр танилцуулах
|
Сургалт
15:00-18:30
Завсарлага
16:30-16:45 /15 мин/
|
12 сарын 14 Мягмар |
Дасгал ажлын хариулт
|
|
12 сарын 15 Лхагва |
|
|
12 сарын 16 Пүрэв |
|
|
12 сарын 17 Баасан |
|
9. Гэрчилгээ: 70-аас дээш хувийн ирцтэй оролцогчдод гэрчилгээ олгоно.
10. Бүртгэл: Та ЭНД дарж онлайнаар бүртгүүлнэ үү.
11. Холбоо барих:
Утас: 7511-0879 (Ext.3)
Цахим хуудас: www.japan-center.mn
Цахим шуудан: sarnai@japan-center.mn, anudari@japan-center.mn, bolortuya@japan-center.mn
Фэйсбүүк хуудас: www.facebook.com/Mojc.business