1) Сургалтын зорилго:
Бизнесээ өргөжүүлэхэд хамгийн чухал хүчин зүйл нь санхүүжилт бөгөөд ялангуяа санхүүгийн зах зээл нь тогтворгүй Монгол улсад арилжааны банкнаас хэрхэн зээл авах вэ гэдэг асуудал тулгардаг. Монголын арилжааны банкнуудын хувьд өнөөг хүртэл барьцааны үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ нь зээлийн үнэлгээний нөхцөл болж байсан бол сүүлийн жилүүдэд ЖАЙКА, ADB-ийн зааврын дагуу зээлийн хүсэлтэд бичигдсэн бизнес төлөвлөгөөнд үндэслэн зээлийг шийдвэрлэх хандлагатай болж ирж байна. Уг сургалтын зорилго нь Монгол дахь санхүүжилтийн бүтэц болон үр дүнтэй бизнес төлөвлөгөө гаргах талаар онол, практик хослуулан суралцахад оршино.
Түүнчлэн сүүлийн жилүүдэд анхаарал татаж буй IPO гаргах зэргээр хөрөнгийн зах зээлээс санхүүжилт татах тухай болон ESG хөрөнгө оруулалтын тухай хичээл орох болно.
2) Хичээллэх хэлбэр: Танхимаар эсвэл цахимаар сонгон суралцах боломжтой.
3) Хичээллэх өдөр, цаг: 2021.10.25-29 (Даваа-Баасан) 15:00-19:30
4) Хамрагдах хүн:
Бизнес эрхлэгч, компанийн удирдах албан тушаалтан, санхүүгийн мэргэжилтэн, бизнес зөвлөх, санхүүжилтийн талаар мэдлэгээ дээшлүүлэхийг хүссэн хүмүүс
5) Хамрагдах хүний тоо: 30 хүн
※ Хүний тоо гүйцсэн тохиолдолд хугацаанаас өмнө бүртгэл дуусахыг анхаарна уу!
6) Сургалтын төлбөр: 240,000 төгрөг
※Оролцогч ямар нэгэн шалтгаанаар сургалтад хамрагдах боломжгүй болсон тохиолдолд сургалтын төлбөрийг буцааж олгохгүй.
7) Хичээл заах багш: Адэгава Хиронобү
- “Адэгава Хиронобү” зөвлөх компанийн захирал
Туршлага: Японы аж үйлдвэрийн банк (одоогийн Мизүхо банк)-нд компанийн санхүүжилт (corporate finance), төслийн санхүүжилт (project finance), хөрөнгө оруулалтын үйл ажиллагааг хариуцан ажиллаж байсан. Өнөөг хүртэл дэлхийн 50 орчим оронд санхүүгийн зөвлөгөө болон зөвлөх үйлчилгээ үзүүлж ирсэн.
Монгол дахь ажлын туршлага:
- JICA-ийн 2 шатлалтай зээл (JICA-TSL)
- PPP чадварыг сайжруулах төсөл (JICA)
- Хөрөнгө оруулалтын орчны судалгаа (JICA)
- Уул уурхайн салбарын хүний нөөцийг хөгжүүлэх төсөл (JICA)
8) Сургалтын хөтөлбөр:
9) Гэрчилгээ:
70-аас дээш хувийн ирцтэй оролцогчдод гэрчилгээ олгоно.
10) Бүртгэл:
Та ЭНД дарж бүртгүүлнэ үү.
11) Холбоо барих:
Хариуцсан ажилтан: Б.Анударь, Б.Сарнай, Г.Болортуяа
Утас: 7511-0879 (Ext.3)
Цахим шуудан: anudari@japan-center.mn
Фэйсбүүк хуудас: www.facebook.com/Mojc.business