БИЗНЕСИЙН СУРГАЛТ
“БИЗНЕСИЙН ҮНДСЭН СУРГАЛТ”-ЫН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ
2021-07-21

1) Сургалтын танилцуулга:

     Монгол-Японы төв нь 2002 оноос эхлэн аж ахуйн нэгжийн менежментийг сайжруулах зорилготойгоор компанийн удирдах дээд шатны албан тушаалтнууд болон менежерүүдэд зориулсан онол, практик хосолсон бизнесийн үр дүнтэй сургалтуудыг зохион байгуулж байна.

     Энэхүү сургалтаар богино хугацаанд Япон маягийн менежмент, конплаенс, стратегийн менежмент, маркетинг, хүний нөөцийн удирдлага, санхүүгийн удирдлага зэрэг сэдвээр суралцаж, компанийн менежментийн талаар цогц мэдлэг, чадварыг эзэмшиж, байгууллагадаа амжилттай хэрэгжүүлэх арга замуудаас суралцана.

    Цаг үеийн байдлаас шалтгаалан танхимаар хичээллэх боломжгүй болсон тохиолдолд сургалтыг цахимаар зохион байгуулах магадлалтай болохыг анхаарна уу! Аль ч тохиолдолд япон багш нар цахимаар холбогдоно.  

2) Сургалтын зорилго:

  • Удирдлагын /CEO/ анги: Монголын аж ахуйн нэгжийн менежментэд тулгарч буй асуудлыг шийдвэрлэх, удирдлагуудын чадварыг дээшлүүлэх.
  • Менежерийн анги: Аж ахуйн нэгжийн менежментэд тулгарч буй асуудлыг шийдвэрлэхэд шаардлагатай онолын мэдлэг болон ажлын байранд хэрэгжүүлэх арга барилыг эзэмшүүлэх.

3) Давуу тал:

•19 жилийн туршлага 
•Салбар бүрээр мэргэшсэн арвин туршлагатай япон, монгол багш нар
•Онол, дадлага хосолсон практик сургалт
•Богино хугацаанд компанийн менежментээ сайжруулах боломж
•МУИС-ийн Бизнесийн сургуулийн магистрын хөтөлбөрт кредит тооцуулах боломж 
 
Монгол-Японы төвийн Бизнесийн үндсэн сургалт төгсөгч нь МУИС-ийн Бизнесийн сургуультай байгуулсан“Магистрын хөтөлбөрт кредит тооцуулах тухай гэрээ”-ний дагуу 2018-2019 оны хичээлийн жилээс эхлэн Үндсэн сургалтаар сурсан 4 сэдэв хичээлээ нийт 8 кредитээр тооцуулан Бизнесийн менежмент, Хүний нөөцийн менежментийн магистрын хөтөлбөрт дэвшин суралцах боломжтой.  
•Үндсэн сургалт төгсөгчдийн холбоонд нэгдэх боломж
 
Оролцогчид багаар хамтран ажиллах, харилцан туршлага, мэдээлэл солилцох бүрэн боломжтойгоос гадна МЯТөвийн үндсэн сургалт төгсөгчдийн 1000 гаруй гишүүнтэй холбоонд нэгдэж, нэтворкинг үүсгэх боломжтой.
•Цаашид япон компанитай хамтарч ажиллахад давуу тал болно. ЖАЙКА-ийн 2 улсын бизнесийн хамтын ажиллагааны мэргэжилтэн дэмжин ажиллана.  

4) Хугацаа:  

  • Удирдлагын /CEO/ анги: 2021.09.06-12.11
  • Менежерийн анги:              2021.09.27-12.03

5) Хамрагдах хүн:

  • Удирдлагын /CEO/ анги: Аж ахуйн нэгжийн удирдах дээд шатны албан тушаалтан, ерөнхий болон гүйцэтгэх захирлууд.  
  • Менежерийн анги: Дунд шатны удирдах албан тушаалтан, менежерүүд.

6) Хамрагдах хүний тоо: Анги тус бүр 30 хүн        

※ Бүртгүүлсэн хүний тоо их байх тохиолдолд сонгон шалгаруулалт явагдахыг анхаарна уу!

7) Сургалтын төлбөр:

  • Удирдлагын анги /СЕО/: 1,000,000
  • Менежерийн анги:              850,000₮  

8) Сургалтын хуваарь

Сэдэв

Удирдлагын /CEO/ анги

Менежерийн анги

Цагийн хуваарь

Багш

Япон маягийн менежмент

2021.09.06-07

-

 

Удирдлагын анги: Даваа-Бямба 09:30-13:00

 

 

 

 

 

Менежерийн анги: Даваа-Баасан 15:00-19:30

Ямамото Нобүтанэ

Конплаенс

2021.09.09-10

-

Адэгава Хиронобү

Стратегийн менежмент

2021.09.20-.25

2021.09.27-10.01

Кавагүчи Шиничиро

Хүний нөөцийн удирдлага

2021.10.11-16

2021.10.18-22

Ямазаки Кёоко /CEО/   Мэгүро Масамичи                 

енежер/

Маркетинг

2021.11.08-13

2021.11.15-19

Үэхигаши Кожи

Санхүүгийн удирдлага

2021.12.06-11

2021.11.29-12.03

Такэгүчи Ёшихиро /CEО/    Ц.Баянмөнх /Менежер/

 Сургалтын хуваарьт өөрчлөлт орох магадлалтай.

 Удирдлагын ангийн “Стратегийн менежмент” хичээлийн цаг 14:00-17:30

9) Бүртгэл:

1. Бүртгүүлэхэд анхаарах зүйлс:

 Сургалтын хуваарь, агуулга танд тохирох эсэхийг сайтар нягталсны үндсэн дээр бүртгүүлнэ үү!

 Бүртгүүлсэн хүний тоо их байх тохиолдолд сонгон шалгаруулалт явагдахыг анхаарна уу!

  Компанийн менежментийг сайжруулах зорилготой сургалт тул хувиараа бизнес эрхлэгчид болон төрийн албан хаагчид сургалтад хамрагдах боломжгүйг анхаарна уу!

2. Бүртгүүлэх:

Та бүртгүүлэх бол ЭНД дарна уу. 

3. Бүртгэлийн хугацаа:
2021.07.21 (Лхагва)- 2021.08.25 (Лхагва) 18:00 цаг хүртэл

4. Хариу мэдэгдэх хугацаа:

2021.08.27 (Баасан) Сонгон шалгаруулалт явагдсан тохиолдолд зөвхөн тэнцсэн хүмүүст мэдэгдэнэ.

5. Төлбөр төлөх хугацаа:

2021.09.02-ны өдрийн 17:00 цагаас өмнө сургалтын төлбөрийг төлж бүртгэлээ баталгаажуулна.

10) Холбоо барих:

Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төв

Хариуцсан ажилтан:        Б.Анударь, Б.Сарнай, Г.Болортуяа

Утас:                                    7511-0879 (Ext.3)

Цахим шуудан:                   anudari@japan-center.mn        

                                               sarnai@japan-center.mn

                                               bolortuya@japan-center.mn                  

Цахим хуудас:                  www.japan-center.mn

Фэйсбүүк хуудас:               www.facebook.com/Mojc.business/