1. Зорилго:
Үйлдвэрийн бодит нөхцөл байдалд тохирох, үйлдвэрлэлийн хүчин чадал болон чанарыг дээшлүүлэхэд шаардлагатай үйл ажиллагааны талаарх мэдлэгт суралцана. Мөн үйлдвэрлэлийн бүтээмжийг дээшлүүлэхийн зэрэгцээ бодит үр дүнг бий болгохуйц япон маягийн менежментийн арга, Тоёота үйлдвэрлэлийн систем (TPS)-ээс суралцан, өөрийн компанид нэвтрүүлж, хэрэгжүүлэх чадварыг хөгжүүлнэ.
2. Хичээллэх өдөр, цаг:
2021.06.21-25 (Даваа-Баасан) 14:00-17:30
- Сургалт ZOOM ашиглан цахимаар явагдана.
3. Хамрагдах хүн:
Үйлдвэрлэлийн салбарт бизнес эрхэлж буй аж ахуйн нэгж байгууллагын удирдах албан тушаалтан, менежер
4. Хамрагдах хүний тоо: 30 хүн
- Хүний тоо гүйцсэн тохиолдолд хугацаанаас өмнө бүртгэл дуусахыг анхаарна уу!
5. Сургалтын төлбөр: 240.000 төгрөг
- Оролцогч ямар нэгэн шалтгаанаар сургалтад хамрагдах боломжгүй болсон тохиолдолд сургалтын төлбөрийг буцааж олгохгүй.
6. Хичээл заах багш:
Масүда Казүми - “Панасоник” компанийн АНУ дахь салбарт телевизор үйлдвэрлэлийн
чиглэлээр олон жил ажилласан ба өдгөө “Рело Панасоник Интернэшнл” олон улсын хамтын ажиллагааны группын ахлах зөвлөх, Монгол, Мьянмар, Лаос, Вьетнамын Япон төвийн үйлвэрлэлийн удирдлагын зөвлөх багшаар ажиллаж байна.
Ш.Алтанхуяг - Монгол-Японы төвийн үндэсний сургагч багш, “HQT” ХХК-ийн захирал. Монголын 100 гаруй аж ахуйн нэгжид зөвлөгөө өгч байсан арвин туршлагатай.
Н.Батчулуун - Монгол-Японы төвийн үндэсний сургагч багш, “Баянтүмэн Консалтинг” ХХК-ийн менежментийн зөвлөх, Mitsubishi Electric, Канто Констракшн, Оюу-Толгой зэрэг томоохон компаниудад ажиллаж байсан туршлагатай, Осакагийн Их Сургуулийн сэргээгдэх эрчим хүчний инженерийн магистр.
7. Сургалтын хөтөлбөр:
Өдөр |
Агуулга |
Цагийн хуваарь |
|
6 сарын 21 /Даваа/ |
|
Сургалт
14:00-17:30 |
Завсарлага
15:30-15:45 |
6 сарын 22 /Мягмар/ |
|
||
6 сарын 23 /Лхагва/ |
|
||
6 сарын 24 /Пүрэв/ |
|
||
6 сарын 25 /Баасан/ |
|
8. Гэрчилгээ: 70-аас дээш хувийн ирцтэй оролцогчдод гэрчилгээ олгоно.
9. Бүртгэл: Та бүртгүүлэх бол ЭНД дарж бүртгүүлнэ үү.
10. Холбоо барих:
Утас: 7511-0879 (Ext.3)
Цахим хуудас: www.japan-center.mn
Цахим шуудан: sarnai@japan-center.mn, anudari@japan-center.mn, bolortuya@japan-center.mn
Фэйсбүүк хуудас: www.facebook.com/Mojc.business