БИЗНЕСИЙН СУРГАЛТ
“KPI БА ЧАДАМЖИЙН УДИРДЛАГА” СЭДЭВТ АХИСАН ТҮВШНИЙ СУРГАЛТДАА УРЬЖ БАЙНА
2021-05-03

1. Сургалтын танилцуулга:

Сүүлийн жилүүдэд Монголын дунд болон томоохон хэмжээний аж ахуйн нэгжүүдэд байгууллагын гүйцэтгэлийн удирдлагын ерөнхий бүтэц болох KPI-ийн удирдлага ихээхэн дэлгэрч байгаагийн зэрэгцээ KPI-д суурилсан хүний нөөцийн үнэлгээ, цалин урамшууллын системийг нэвтрүүлж буй байгууллагуудын тоо нэмэгдсээр байна.

 Уг сургалтаар ур чадварыг хөгжүүлэх гол тогтолцоо болох “Чадамжийг хөгжүүлэх бодлого”-ын талаар дасгал ажил хийж, чадамжийг хөгжүүлэх аргачлалыг бодитоор эзэмшинэ. Мөн багшийн лекц, дасгал ажлаар зогсохгүй Монголын компаниудад KPI болон чадамжид суурилсан хүний нөөцийн удирдлагын системийг нэвтрүүлж буй жишээ, туршлагатай танилцах болно.

2. Хугацаа:

2021.05.24-29 (Даваа-Бямба),  14:00-17:30

*5-р сарын 26-нд бүх нийтийн амралтын өдөр тул хичээл орохгүй

3. Хамрагдах хүн:

KPI-ийг хэрэгжүүлж буй байгууллагын удирдах албан тушаалтан, хүний нөөцийн менежер, бизнесийн зөвлөхүүд

4. Хамрагдах хүний тоо: 30 хүн

5. Сургалтын төлбөр: 240.000 төгрөг

6. Хичээл заах багш: Кавагүчи Шиничиро (Ph.D)

Хоккайдо их сургуульд докторын зэрэг хамгаалсан. Японы бүтээмжийн төвийн олон улсын хэлтэст зөвлөх, MSCI компанид ТУЗ-ийн дарга, Азийн бүтээмжийн төвийн мэргэжилтэн, EBRD зөвлөх, ЖАЙКА-ийн төслийн мэргэжилтэн, Монгол-Японы төвийн богино хугацааны мэргэжилтнээр тус тус ажиллаж буй бөгөөд 2002 оноос хойш Монгол компаниудад менежментийн үнэ цэнэтэй зөвлөгөөг өгсөөр ирсэн.

7. Сургалтын хөтөлбөр:

Огноо

Агуулга

Цаг

 

 

 

2021.05.24

(Даваа)

Нэгдүгээр бүлэг: Хүний нөөцийг болон байгууллагыг үр дүнтэй удирдаж, ажиллуулах KPI-ийн удирдлага 

  1. Хүний нөөцийг болон байгууллагыг үр дүнтэй удирдаж, ажиллуулах KPI-ийн удирдлагын өнөөгийн байдалд дүн шинжилгээ хийх

1-1. KPI-ийн удирдлага нь хүний нөөц болон байгууллагад   

    шаардлагатай болдог шалтгаан

1-2. KPI-ийн удирдлагын арга

1-3. KPI-ийн удирдлагын явцад үүсэх буруу ойлголт болон алдаа

1-4. KPI-ийг хэрэгжүүлэхэд саад болох хүчин зүйл

1-5. Японы компаниудын KPI-ийн удирдлагын жишээ

 

 

Сургалт:

14:00-17:30

 

Завсарлага:

15:30-15:45 /15 мин/

 

 

 

 

 

2021.05.25-28

(Мягмар)

-Баасан)

 

*5.26-нд хичээл орохгүй

Хоёрдугаар бүлэг: Менежментийг (стратеги/бизнес процесс/үйл ажиллагааны процесс) харагдахуйц болгох арга хэрэгсэл болох KPI-ийн удирдлага

  1. Менежментийг харагдахуйц болгох арга хэрэгсэл болох KPI-ийн удирдлагын өнөөгийн байдалд дүн шинжилгээ хийх

2-1. Менежментийг харагдахуйц болгох гэдэг нь

2-2. Харагдахуйц болсон менежментийн давуу тал

2-3. KPI-ийн удирдлагыг харагдахуйц болгох менежментийг

    хэрэгжүүлэх үе шат

  • 1-р үе шат: Компанийн дээд түвшний зорилтыг харагдахуйц болгох
  • 2-р үе шат: Компанийн гадаад, дотоод бизнесийн орчныг харагдахуйц болгох
  • 3-р үе шат: Менежментийн стратегийг харагдахуйц болгох
  • 4-р үе шат: KPI-д тулгуурлан компанийн гүйцэтгэлийн удирдлагыг харагдахуйц болгох
  • 5-р үе шат: Мониторингийн системийг харагдахуйц болгох

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Сургалт:

14:00-17:30

 

Завсарлага:

15:30-15:45 /15 мин/

 

 

 

 

 

 

2021.05.29

(Бямба)

Гуравдугаар бүлэг: Стратегит хүний нөөцийн удирдлага, хэрэгжилтийг харагдахуйц болгох арга хэрэгсэл болох KPI-ийн удирдлага

  1. Стратегит хүний нөөцийн удирдлага, хэрэгжилтийг харагдахуйц болгох арга хэрэгсэл болох KPI-ийн удирдлагын өнөөгийн байдалд дүн шинжилгээ хийх  

3-1. Нийт компанийн хэмжээнд шаталсан KPI-ийг хэрэгжүүлэх

3-2. Үйл ажилагааны шинжилгээний арга, бүтэцлэгдсэн асуултын арга

3-3. KPI болон чадамжийг тусгасан PDCA-д суурилсан бүтэцлэгдсэн ажлын байрны шинжилгээ

3-4. Ажлын байрны шинжилгээний дүнг тусгасан ажлын байрны тодорхойлолт

3-5. KPI-д суурилсан үйл ажиллагааны процессийн шинжилгээ болон ажлын байрны тодорхойлолт

3-6. KPI болон чадамжийн гүйцэтгэлийн үнэлгээтэй уялдсан цалин, урамшууллын загвар

Сүүлийн үеийн KPI удирдлагын чиг хандлага (KPI удирдлага болон эрсдэлийн удирдлагын харилцан хамаарал)

 

7. Гэрчилгээ: Сургалтдаа ирц бүрэн хамрагдсан оролцогчдод гэрчилгээ олгоно.

8. Бүртгэл: Та бүртгүүлэх бол ЭНД дарж бүртгүүлнэ үү.

9. Холбоо барих:

Утас:                           75110879 (Ext.3)
Цахим хаяг:               anudari@japan-center.mn     

                                    sarnai@japan-center.mn

                                    bolortuya@japan-center.mn 

Фэйсбүүк хуудас:      https://www.facebook.com/Mojc.business