БИЗНЕСИЙН СУРГАЛТ
"МЕНЕЖМЕНТИЙН ЗАГВАРЧЛАЛ" СЭДЭВТ СУРГАЛТАД УРЬЖ БАЙНА
2021-02-19

Та өрсөлдөөнт тоглоомын аргаар загвар компани байгуулж, менежментийн мэдлэгээ дээшлүүлэхийг хүсч байна уу? Менежментийн баг бүрдүүлж, стратеги, борлуулалтаараа өрсөлдөх "Менежментийн загварчлал" хэмээх сонирхолтой сургалтад таныг урьж байна.

1) Зорилго:

Бизнесийн үр дүн нь санхүүгийн тайланд илэрдэг. Хэзээд санхүүгийн тайланд гол анхаарал хандуулангаа бизнесийг удирдах ёстой бөгөөд бизнесээ заавал амжилтад хүргэнэ гэсэн итгэл үнэмшилтэйгээр удирдах ёстой. Үүний тулд, менежментийн загварчлалын тусгай програм ашиглан, бизнесийн шийдвэрийг шуурхай гаргах дадлага хийх нь үр дүнтэй арга бөгөөд бүх оролцогчдыг бизнесийн бодлого төлөвлөлтөнд оролцуулж, менежментийн практик арга барил эзэмшүүлнэ.

2) Хичээллэх өдөр, цаг:

2021.03.17-18 (Лхагва-Пүрэв), 14:00-17:30

Сургалт Zoom-р зохион байгуулагдана.

3) Хамрагдах хүн: Аж ахуйн нэгжийн удирдах албан тушаалтнууд (борлуулалт, үйлдвэрлэл, хүний нөөцийн менежерүүд)

Хамрагдах хүний тоо: 20 хүн

※ Хүний тоо гүйцсэн тохиолдолд хугацаанаас өмнө бүртгэл дуусахыг анхаарна уу!

4) Сургалтын төлбөр: 150,000 төгрөг

※ Оролцогч ямар нэгэн шалтгаанаар сургалтад хамрагдах боломжгүй болсон тохиолдолд сургалтын төлбөрийг буцааж олгохгүй.

5) Хичээл заах багш: Үэхигаши Кожи

“Панасоник” корпорацид 34 жил тасралтгүй ажилласан туршлагатай. Энэ хугацаанд хүний нөөцийн төвийн ахлах багш, “Панасоник Филиппин”-д дэд захирал, “Панасоник Тайвань”-д үйл ажиллагаа эрхэлсэн захирал, “Панасоник Америк”-д орлогч захирлаар тус тус ажиллаж байсан. Одоо “Рело Панасоник” компанийн зөвлөх багшаар ажиллаж байна.

6) Агуулга:

Санхүүгийн тайлангийн үндэс, баланс, орлогын тайлан, мөнгөн гүйлгээний тайлангийн талаар анхан шатны мэдлэгтэй болно. Санхүүгийн тайланг илүү ойр мэдэхийн тулд Говь ХК, АПУ ХК зэрэг нээллтэй компанийн тайланг тайлбарлан заана. Санхүүгийн суурь мэдлэг дээрээ үндэслэн 4 компанид хуваагдаж, цахилгаан унадаг дугуйны борлуулалт хийж, менежментийн үр дүнгээр хоорондоо өрсөлдөнө.

7) Хөтөлбөр:

Өдөр

Цаг

Сэдэв

Хичээлийн агуулга

1 дэх өдөр

14:00

15:45

Санхүүгийн тайлангийн үндэс

Баланс, орлогын тайлан, мөнгөн гүйлгээний тайлангийн үндсэн хэсгүүдээс суралцана.

16:00

17:30

Компани байгуулах

 

 

 

Дасгал ажлын 2-р үе

Компанийн нэрээ тогтох

Дүр хуваарилалт: Захирал, санхүүгийн албаны дарга, борлуулалтын албаны дарга, худалдан авалтын албаны дарга, ерөнхий удирдлагын албаны дарга

Удирдлагуудын хурал зохион байгуулж, менежментийн зарчим, маркетингийн стратегиа тодорхойлно.

Дасгал ажлын 2 дахь хэсэгт програм хэрхэн ашиглах тухай дадлага хийнэ.

2 дахь өдөр

14:00 15:45

Тайлангийн 1,2-р үе

1-р үе  ТУЗ-ийн хурал

1-р үе  Менежментийн үр дүнгийн тайлан

2-р үе  ТУЗ-ийн хурал

2-р үе  Менежментийн үр дүнгийн тайлан

16:00 17:30

Тайлангийн 3,4-р үе

 

 

 

Хуьцаа эзэмшигчдийн хурал

3-р үе  ТУЗ-ийн хурал

3-р үе  Менежментийн үр дүнгийн тайлан

4-р үе  ТУЗ-ийн хурал

4-р үе  Менежментийн үр дүнгийн тайлан

Хувьцаа эзэмшигчдийн хурал зохион байгуулж, менежментийн үр дүнг зарлана.

8) Гэрчилгээ:

2 өдөр ирц бүрэн хамрагдсан суралцагчдад гэрчилгээ олгоно.

9) Бүртгэл:

Та  ЭНД  дарж бүртгүүлнэ үү.

10) Холбоо барих:

Утас: 7511-0879 (Ext.3)

Цахим шуудан:       amgalan@japan-center.mn,

                                 tsolmonbayar@japan-center.mn,

                                 anudari@japan-center.mn

Фэйсбүүк хуудас:   www.facebook.com/Mojc.business