1) Сургалтын танилцуулга:
Үйлдвэрлэлийн удирдлагын талаарх ерөнхий ойлголт, чанарын удирдлага, япон маягийн менежмент болон 5S-ийн талаар ойлголттой болж, өөрийн компанидаа хэрэгжүүлж чадахуйц мэдлэгтэй болно.
Сургалт Zoom платформ дээр манай төвийн мэргэжлийн, туршлагатай багш нарын удирдлага дор явагдана.
2) Хугацаа:
2021.03.01-05 /Даваа-Баасан/ 14:00-17:30
Дээрх хуваарийн дагуу Zoom дээр шууд хичээллэнэ.
3) Хамрагдах хүн:
Үйлдвэрлэлийн салбарт бизнес эрхэлж буй аж ахуйн нэгж байгууллагын удирдах албан тушаалтан, менежер, үйлдвэрийн дарга нар
4) Сургалтын төлбөр: 240,000₮
5) Хичээл заах багш: Масүда Казүми, Ш.Алтанхуяг
Масүда Казүми - “Панасоник” компанийн АНУ дахь салбарт телевизор үйлдвэрлэлийн чиглэлээр олон жил ажилласан ба өдгөө “Рело Панасоник Эксел Интернэшнл” олон улсын хамтын ажиллагааны группын ахлах зөвлөх, Монгол, Мьянмар, Лаос, Вьетнамын Япон төвийн үйлвэрлэлийн удирдлагын зөвлөх багшаар ажиллаж байна.
Ш.Алтанхуяг - Монгол-Японы төвийн үндэсний сургагч багш, “HQT” ХХК-ийн захирал. Монголын 100 гаруй аж ахуйн нэгжид зөвлөгөө өгч байсан арвин туршлагатай.
Н.Батчулуун - Монгол-Япон төвийн үндэсний сургагч багш, “Баянтүмэн Консалтинг” ХХК-ийн менежментийн зөвлөх, Mitsubishi Electric, Канто Констракшн, Оюу-Толгой зэрэг томоохон компаниудад ажиллаж байсан туршлагатай Оосакагийн Их Сургуулийн сэргээгдэх эрчим хүчний инженерийн магистр
6) Хичээлийн агуулга:
Үйлдвэрлэлийн удирдлагын ерөнхий ойлголт
Чанарын удирдлага, стандартчилал
Чанарын удирдлагын 7 зэмсэг
5 удаа яагаад шинжилгээ
Япон маягийн менежментийн аргачлал
5S хөдөлгөөний хэрэгжүүлэлт
Нүдэнд харагдахуйц зохион байгуулалт
PDCA цикл
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хяналт
Зорилтоор удирдах арга (MBO)
ХооРэнСоо-г хэрэгжүүлэх
7) Гэрчилгээ:
70-аас дээш хувийн ирцтэй оролцогчдод гэрчилгээ олгоно.
8) Бүртгэл:
Та ЭНД дарж бүртгүүлнэ үү.
9) Холбоо барих:
Утас: 7511-0879 (Ext.3)
Цахим шуудан: amgalan@japan-center.mn, tsolmonbayar@japan-center.mn, anudari@japan-center.mn
Фэйсбүүк хуудас: www.facebook.com/Mojc.business