КОМПАНИЙНХАА МЕНЕЖМЕНТИЙГ САЙЖРУУЛАХЫГ ХҮССЭН ЗАХИРЛУУДЫН АНХААРАЛД!!!
БОГИНО ХУГАЦААНД УДИРДЛАГЫН УР ЧАДВАРАА ДЭЭШЛҮҮЛЭХИЙГ ХҮСВЭЛ МОНГОЛ-ЯПОНЫ ТӨВИЙН БИЗНЕСИЙН ҮНДСЭН СУРГАЛТАД ХАМРАГДААРАЙ.
1) Сургалтын зорилго:
Монгол-Японы төв нь 2002 оноос эхлэн Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага ЖАЙКА-ийн дэмжлэгтэйгээр Монголын аж ахуйн нэгжийн менежментийг сайжруулах, менежментэд тулгарч буй асуудлыг шийдвэрлэх, удирдлагуудын чадварыг дээшлүүлэх зорилготойгоор компанийн удирдах дээд шатны албан тушаалтнуудад зориулсан онол, практик хосолсон бизнесийн үр дүнтэй сургалтыг зохион байгуулсаар ирлээ.
Энэхүү сургалтаар богино хугацаанд Япон маягийн менежмент, конплаенс, стратегийн менежмент, маркетинг, хүний нөөцийн удирдлага, санхүүгийн удирдлага сэдвүүдээр суралцаж, компанийн менежментийн талаар цогц мэдлэг, чадварыг эзэмшиж, байгууллагадаа амжилттай хэрэгжүүлэх арга замуудаас суралцана.
Энэ жил Covid19-ийн онцгой нөхцөл байдлын улмаас Япон улсаас ирэх мэргэжилтэн багш нар маань манай улсын хилээр нэвтрэх боломжгүй болсон, мөн улсын хэмжээнд хатуу хөл хорио тогтоож буйтай холбоотойгоор тус сургалтыг танхимаар зохион байгуулах боломжгүй болсон тул цахимаар явуулахаар төлөвлөж байна.
2) Давуу тал:
• 19 жилийн туршлага
• Салбар бүрээр мэргэшсэн арвин туршлагатай япон, монгол багш нар
• Онол, дадлага хосолсон практик сургалт
• Богино хугацаанд компанийн менежментээ сайжруулах боломж
• Цахимаар зохион байгуулах тул хаанаас ч хамрагдах боломж
• МУИС-ийн Бизнесийн сургуулийн магистрын хөтөлбөрт кредит тооцуулах боломж
Монгол-Японы төвийн Бизнесийн үндсэн сургалт төгсөгч нь МУИС-ийн Бизнесийн сургуультай байгуулсан“Магистрын хөтөлбөрт кредит тооцуулах тухай гэрээ”-ний дагуу 2018-2019 оны хичээлийн жилээс эхлэн Үндсэн сургалтаар сурсан 4 сэдэв хичээлээ нийт 8 кредитээр тооцуулан Бизнесийн менежмент, Хүний нөөцийн менежментийн магистрын хөтөлбөрт дэвшин суралцах боломжтой.
• Үндсэн сургалт төгсөгчдийн холбоонд нэгдэх боломж
Оролцогчид багаар хамтран ажиллах, харилцан туршлага, мэдээлэл солилцох бүрэн боломжтойгоос гадна МЯТөвийн үндсэн сургалт төгсөгчдийн 1000 гаруй гишүүнтэй холбоонд нэгдэх боломжтой.
• Цаашид япон компанитай хамтарч ажиллахад давуу тал болно. ЖАЙКА-ийн 2 улсын бизнесийн хамтын ажиллагааны мэргэжилтэн дэмжин ажиллана.
3) Хугацаа: 2021.03.09-05.08
4) Хамрагдах хүмүүс: 30 хүн
Компанийн удирдах дээд шатны албан тушаалтан, ерөнхий болон гүйцэтгэх, салбар хариуцсан захирлууд
※ Бүртгүүлсэн хүний тоо их байх тохиолдолд сонгон шалгаруулалт явагдахыг анхаарна уу!
5) Сургалтын төлбөр: 850,000₮
6) Сургалтын хуваарь:
Сэдэв | Багш | Хугацаа | Хичээллэх цаг |
Япон маягийн менежмент | Ямамото Нобүтанэ | 2021.03.09-10 |
Даваа-Бямба 14:00-17:30 |
Конплаенс | Адэгава Хиронобү | 2021.03.11-12 |
|
Стратегийн менежмент | Кавагүчи Шиничиро | 2021.03.22-27 |
|
Маркетинг | Үэхигаши Кожи | 2021.04.05-10 |
|
Хүний нөөцийн удирдлага | Игараши Эй | 2021.04.19-24 |
|
Санхүүгийн удирдлага | Такэгүчи Ёшихиро | 2021.05.03-08 |
* Зайлшгүй хүчин зүйлээс шалтгаалж сургалтын хуваарьт өөрчлөлт орох магадлалтай.
* Сургалт цахимаар Zoom платформ дээр live-р хичээллэнэ.
7) Гэрчилгээ: Сургалтдаа ирц бүрэн хамрагдаж, шалгалтаа амжилттай өгсөн суралцагчдад гэрчилгээ олгоно.
8) Бүртгэл:
1. Бүртгүүлэхэд анхаарах зүйлс:
※ Сургалтын хуваарь, агуулга танд тохирох эсэхийг сайтар нягталсны үндсэн дээр бүртгүүлнэ үү!
※ Бүртгүүлсэн хүний тоо их байх тохиолдолд сонгон шалгаруулалт явагдахыг анхаарна уу!
※ Компанийн менежментийг сайжруулах зорилготой сургалт тул хувиараа бизнес эрхлэгчид болон төрийн албан хаагчид сургалтад хамрагдах боломжгүйг анхаарна уу!
2. Бүртгүүлэх:
Та ЭНД дарж бүртгүүлнэ үү.
3. Бүртгэлийн хугацаа:
2021.01.22 (Баасан)~2021.02.26 (Баасан) 18:00 цаг хүртэл
4. Төлбөр төлөх хугацаа:
2021.03.03-ны өдрийн 17:00 цагаас өмнө сургалтын төлбөрийг төлж бүртгэлээ баталгаажуулна.
Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төв
Хариуцсан ажилтан: О.Амгалан, Н.Цолмонбаяр, Б.Анударь
Утас: 7511-0879 (Ext.3)
Цахим шуудан: amgalan@japan-center.mn
tsolmonbayar@japan-center.mn
anudari@japan-center.mn
Фэйсбүүк хуудас: www.facebook.com/Mojc.business/