БИЗНЕСИЙН СУРГАЛТ
ҮЙЛДВЭРЛЭЛИЙН УДИРДЛАГА АХИСАН ТҮВШНИЙ СУРГАЛТ
2019-10-12

ҮЙЛДВЭРЛЭЛ ЭРХЛЭГЧДИЙН АНХААРАЛД!!!
МОНГОЛ-ЯПОНЫ ТӨВИЙН "ҮЙЛДВЭРЛЭЛИЙН УДИРДЛАГА" СУРГАЛТЫН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ.

1) Зорилго:
Үйлдвэрлэлийн удирдлагын талаарх ерөнхий ойлголт, чанарын удирдлага, япон маягийн менежмент болон 5S-ийн талаар ойлголттой болж, өөрийн компанидаа хэрэгжүүлж чадахуйц мэдлэгтэй болно.

2) Хичээллэх өдөр, цаг:
2019.11.11-15 (Даваа-Баасан), 15:00-19:30
2019.11.14 (Пүрэв), Үйлдвэртэй танилцах дадлага 14:00-18:30

3) Хамрагдах хүн:
Үйлдвэрлэлийн салбарт бизнес эрхэлж буй аж ахуйн нэгж байгууллагын удирдах албан тушаалтан, менежер, үйлдвэрийн дарга нар

4) Хамрагдах хүний тоо: 30 хүн

5) Сургалтын төлбөр: 240.000 төгрөг

6) Сургалтын агуулга:
- Үйлдвэрлэлийн удирдлагын ерөнхий ойлголт
- Нүдэнд харагдахуйц зохион байгуулалт
- PDCA цикл
- Чанарын удирдлага, стандартчилал
- Япон маягийн менежментийн аргачлал
- Чанарын удирдлага 7-н зэмсэг
- 5S хөдөлгөөн
- Зорилтоор удирдах арга (MBO)

7) Хичээл заах багш нар:
Масүда Казүми
“Панасоник” компанийн АНУ дахь салбарт телевизор үйлдвэрлэлийн
чиглэлээр олон жил ажилласан ба өдгөө “Рело Панасоник
Эксел Интернэшнл” олон улсын хамтын ажиллагааны группын ахлах
зөвлөх, Монгол, Мьянмар, Лаос, Вьетнамын Япон төвийн үйлвэрлэлийн
удирдлагын зөвлөх багшаар ажиллаж байна.

Ш.Алтанхуяг
Монгол-Японы төвийн үндэсний сургагч багш, “HQT” ХХК-ийн захирал.
Монголын 50 гаруй аж ахуйн нэгжид зөвлөгөө өгч байсан арвин туршлагатай.

 Гэрчилгээ: 70-аас дээш хувийн ирцтэй оролцогчдод гэрчилгээ олгоно.

9) Бүртгэл: Монгол-Японы төв дээр өөрийн биеэр хүрэлцэн ирэх эсвэл доорх холбоосоор орж онлайнаар бүртгүүлнэ үү.

СУРГАЛТЫН БҮРТГЭЛ:
https://docs.google.com/…/1FAIpQLSfVtYUwn8sTfyx4k-…/viewform

Мөн 2019.11.08 /Баасан/-ны 18:30 цагаас тус сургалтын ерөнхий агуулгыг танилцуулсан Нээлттэй семинарыг зохион байгуулах тул та бүхэн нээлттэй ирж сонирхоно уу. Төлбөр: 5000₮

НЭЭЛТТЭЙ СЕМИНАРЫН БҮРТГЭЛ:
https://docs.google.com/…/1FAIpQLSfWhGEzlam-5Z9SKr…/viewform

10) Холбоо барих:
Утас: 75110879 (Ext.3)
Цахим шуудан:tsolmonbayar@japan-center.mn; bolortsetseg@japan-center.mn,
Цахим хуудас: www.japan-center.mn
Фэйсбүүк хуудас: Mongolia-Japan center Монгол-Японы төв