Энэ удаагийн сургалтын онцлог нь энэ жилээс эхлээд жилд 2 удаа зохион байгуулагдахаар болоод байна.
1) Сургалтын танилцуулга:
Монгол-Японы төв 2002 оноос эхлэн аж ахуйн нэгжийн менежментийг сайжруулах зорилготойгоор компанийн удирдах дээд шатны албан тушаалтнууд болон менежерүүдэд зориулан онол, практикт тулгуурласан бизнесийн үр дүнтэй сургалтыг зохион байгуулж ирлээ.
Энэхүү сургалтаар богино хугацаанд стратегийн менежмент, маркетинг, хүний нөөц, санхүүгийн удирдлага гэсэн 4 сэдвээр суралцаж, компанийн менежментийн талаар цогц мэдлэг, чадварыг эзэмшиж, байгууллагадаа амжилттай хэрэгжүүлэх арга замуудаас суралцана.
2) Давуу тал:
• 17 жилийн туршлага
• Арвин туршлагатай япон, монгол багш нар
• Онол, дадлага хосолсон практик сургалт
• Япон улсад дадлага сургалтад хамрагдах боломж
• МУИС-ийн Бизнесийн сургуулийн магистрын хөтөлбөрт кредит тооцуулах боломж.
2018-2019 оны хичээлийн жилээс эхлэн Үндсэн сургалтаар сурсан 4 сэдэв хичээлээ нийт 8 кредитээр тооцуулан Бизнесийн менежмент, Хүний нөөцийн менежментийн магистрын хөтөлбөрт дэвшин суралцах боломжтой.
• 800 гаруй гишүүнтэй Үндсэн сургалт төгсөгчдийн холбоонд нэгдэх боломж
• Цаашид япон компанитай хамтарч ажиллахад давуу тал болно.
3) Хугацаа: 2019.09 сар~2020.03 сар
4) Хамрагдах хүмүүс болон зорилго:
• Удирдлагын /CEO/ анги: Аж ахуйн нэгжийн удирдах дээд шатны албан тушаалтан, ерөнхий болон гүйцэтгэх захирлууд.
Монголын аж ахуйн нэгжийн менежментэд тулгарч буй асуудлыг шийдвэрлэх, удирдлагуудын чадварыг дээшлүүлэх.
• Менежерийн анги: Дунд шатны удирдах албан тушаалтан, менежерүүд.
Аж ахуйн нэгжийн менежментэд тулгарч буй асуудлыг шийдвэрлэхэд шаардлагатай онолын мэдлэг болон ажлын байранд хэрэгжүүлэх арга барилыг олгох.
5) Хамрагдах хүний тоо: Анги тус бүр 35 хүн
(Бичиг баримт болон ярилцлагаар сонгон шалгаруулна)
6) Сургалтын төлбөр:
Удирдлагын анги /СЕО/: 850,000₮
Менежерийн анги: 700,000₮
7) Сургалтын хуваарь:
1. Удирдлагын /CEO/ анги Даваа-Бямба 09:30-13:00
2. Менежерийн анги Даваа-Баасан 15:00-19:30
Намрын элсэлт:
Стратегийн менежмент /Багш: Кавагүчи Шиничиро/
1. СЕО анги 2019.09.16-23
2. Менежерийн анги 2019.09.16-20
Санхүүгийн удирдлага /Багш: Чигүса Казүнобү, Ц.Баянмөнх/
1. СЕО анги 2019.09.30-10.05
2. Менежерийн анги 2019.12.16-20
Хүний нөөцийн удирдлага /Багш: Ямазаки Кёоко/
1. СЕО анги 2019.10.14-19
2. Менежерийн анги 2019.10.14-18
Маркетинг /Багш: Аоми Ёшихиро/
1. СЕО анги 2019.10.28-11.02
2. Менежерийн анги 2019.10.28-11.01
Өвлийн элсэлт:
Стратегийн менежмент /Багш: Кавагүчи Шиничиро/
1. СЕО анги 2019.12.02-07
2. Менежерийн анги 2019.12.09-13
Санхүүгийн удирдлага /Багш: Чигүса Казүнобү, Ц.Баянмөнх/
1. СЕО анги 2020.01.13-18
2. Менежерийн анги 2020.02.03-07
Хүний нөөцийн удирдлага /Багш: Ямазаки Кёоко/
1. СЕО анги 2020.02.10-15
2. Менежерийн анги 2020.02.17-21
Маркетинг /Багш: Аоми Ёшихиро/
1. СЕО анги 2020.03.02-07
2. Менежерийн анги 2020.03.09-13
8) Бүртгэл:
1.Бүртгүүлэхэд шаардлагатай материал:
1) Бүртгэлийн анкет (Монгол-Японы төвөөс, эсвэл ЭНД дарж татаж авна уу)
2) Нэг хувь цээж зураг (сүүлийн 6 сарын дотор авахуулсан байх)
3) Компанийн танилцуулга (монгол, англи эсвэл япон хэлээр байвал сайн)
4) Ажлын газрын тодорхойлолт (Сургалтад суухыг зөвшөөрсөн байх)
5) Иргэний үнэмлэхний хуулбар
※Бүртгэлийн материалыг өөрийн биеэр авч ирж ярилцлага өгнө.
o Бүрдүүлсэн материал болон ярилцлагыг үндэслэн сонгон шалгаруулалт явуулна.
o Зөвхөн тэнцсэн хүмүүст хариуг мэдэгдэнэ.
o Сонгон шалгаруулалтад тэнцээгүй хүмүүст тайлбар хийхгүйг анхаарна уу.
2. Бүртгэлийн хугацаа:
2019.07.18 (Пүрэв)~08.30 (Баасан) 18:00 цаг хүртэл материалыг хүлээж авна.
(Цайны цаг 13:00-14:00)
3. Хариу мэдэгдэх хугацаа:
Намрын элсэлт: 2019.09.05 (Пүрэв)-нд зөвхөн тэнцсэн хүмүүст мэдэгдэнэ.
Өвлийн элсэлт: 2019.11.13 (Лхагва)-нд зөвхөн тэнцсэн хүмүүст мэдэгдэнэ.
4. Төлбөр төлөх хугацаа:
Намрын элсэлт: 2019.09.05-10-ны өдрийн 17:00 цагаас өмнө,
Өвлийн элсэлт: 2019.11.13-22-ны өдрийн 17:00 цагаас өмнө сургалтын төлбөрийг төлнө.
5. Бүртгүүлэх газар:
Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төв
Хариуцсан ажилтан: О.Амгалан, Г.Нарангоо
Утас: 11-310879 (Ext.3)
Цахим шуудан:
amgalan@japan-center.mn,
narangoo@japan-center.mn