МАРКЕТИНГИЙН АХИСАН ТҮВШНИЙ СУРГАЛТ БОЛОХ "ЦАХИМ БИЗНЕС" СУРГАЛТЫН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ.
1) Зорилго:
Өдөр ирэх тусам өөрчлөгдөн шинэчлэгдэж буй цахим хэрэгслийг үр дүнтэй ашиглах практик аргад суралцахын сацуу олон улсын цахим бизнесийн чиг хандлага, онцлогийг мэдэж авна. Монгол компанийн хувьд дэлхийн зах зээлд нийцэхүйц цахим бизнес гэж юу болох талаар судалж, кэйс дасгал ажлаар дамжуулан бизнесээ бодитоор загварчилж, дэлгүүрийн үйл ажиллагаа, үйлчлүүлэгчдийг татах, үйлчлүүлэгчтэй харилцах үндсэн ойлголтыг олж авна.
2) Хүлээгдэх үр дүн:
Онол, дадлага хосолсон практик сургалтаар дамжуулан хамгийн сүүлийн үеийн олон нийтийн сүлжээ болон клоуд үйлчилгээ ашиглах аргыг бүрэн эзэмшинэ.
3) Хичээллэх өдөр, цаг:
2018.06.17-21 (Даваа-Баасан) 15:00-19:30
4) Хамрагдах хүн:
Аж ахуй нэгжийн удирдах албан тушаалтан, менежер, маркетерууд
5) Хамрагдах хүний тоо: 30 хүн
※ Хүний тоо гүйцсэн тохиолдолд хугацаанаас өмнө бүртгэл дуусахыг анхаарна уу!
6) Сургалтын төлбөр: 240,000 төгрөг
※Оролцогч ямар нэгэн шалтгаанаар сургалтад хамрагдах боломжгүй болсон тохиолдолд сургалтын төлбөрийг буцааж олгохгүй.
7) Хичээл заах багш: Сано Казүхико
“Fount of knowledge” ХК-ийн ТУЗөвлөл
1995 онд Шизүока их сургуулийн Хүмүүнлэг, эдийн засгийн факультетийг төгсөөд “NTT” компанийн төв салбарт ажилд орсон. Provider “Plala”-ийн үүсгэн байгуулалт, “Goo” портал сайтын гишүүнчлэлийн систем бүтээхэд оролцож байсан. 1998 онд Токиогийн их сургуулийг доктор зэрэгтэй төгссөн найзын хамт програм хөгжүүлэлтийн компаниа байгуулж, 5 жилийн дараа худалдсан. 2003 оноос одоогийн “Fount of knowledge” компаниа Америкт үүсгэн байгуулсан.
8) Сургалтын ерөнхий агуулгa:
・ЦАХИМ БИЗНЕСИЙН ҮНДСЭН ОЙЛГОЛТ
・ОЛОН УЛСЫН ЦАХИМ БИЗНЕС
・ХЭРЭГЛЭГЧИЙН ЭРЭЛТ, ХЭРЭГЛЭЭНИЙ ӨӨРЧЛӨЛТ
・ЦАХИМ ХУДАЛДААНЫ ХЭЛБЭРҮҮД
・ПРАКТИК ДАСГАЛ АЖИЛ /Клоуд үйлчилгээ, олон нийтийн сүлжээ/
9) Гэрчилгээ: 70-аас дээш хувийн ирцтэй оролцогчдод гэрчилгээ олгоно.
10) Бүртгэл:
СУРГАЛТЫН БҮРТГЭЛ:
Монгол-Японы төв дээр өөрийн биеэр хүрэлцэн ирэх эсвэл ЭНД дарж онлайнаар бүртгүүлнэ үү.
Мөн 2019.06.14 /Баасан/-ний 18:30 цагаас тус сургалтын ерөнхий агуулгыг танилцуулсан нээлттэй семинарыг зохион байгуулах тул та бүхэн өргөнөөр ирж сонирхоно уу. Төлбөр: 5,000₮
НЭЭЛТТЭЙ СЕМИНАРЫН БҮРТГЭЛ:
Нээлттэй семинарт ЭНД дарж бүртгүүлнэ үү.
11) Холбоо барих:
Утас: (11)-310879 (Ext.3), (11)-325123 (Ext.3)
Цахим шуудан: amgalan@japan-center.mn, narangoo@japan-center.mn; nyamsuren@japan-center.mn
Фэйсбүүк хуудас: www.facebook.com/Mojc.business