1) Зорилго:
Тус сургалтаар “Санхүүгийн удирдлага” хичээлээр үзсэн “Санхүүгийн шинжилгээ” болон “Компанийн үнэ цэнийн үнэлгээ”-ний кэйсийг гүнзгийрүүлэн суралцана. Суралцагч өөрөө “Excel” програмыг ашиглан санхүүгийн хувьсагчийн өөрчлөлт нь компанийн гүйцэтгэлд хэрхэн нөлөөлөхийг тооцоолно. Үүгээр онолын мэдлэгээ гүнзгийрүүлэн практикт ашиглах боломж нэмэгдэнэ. Мөн бизнес загварчлалыг бодитоор хэрэгжүүлэхэд шаардагдах “Excel” програмыг ашиглах чадвар, загварыг бодит амьдралд буулгах техникийг суралцаж, ажилдаа бодитоор ашиглах төсөөлөл (ашгийн таамаглал, бизнес стратеги зэрэг)-тэй болно.
2) Хүлээгдэх үр дүн:
Тус хичээлийг судалсан хүн болгон санхүүгийн загварчлалыг хийх чадвартай болно.
• Excel програмын олон улсын стандарт техникийг эзэмших
• Бизнесийн логикийг нүдэнд харагдахуйц болгох
• Тодорхой жишээн дээр практик дадлага хийх.
3) Хичээллэх өдөр, цаг: Доорх цагийн хуваариас сонгон суралцах боломжтой.
2019.06.03-07 (Даваа-Баасан)
09:30-12:45
15:00-18:15
4) Хамрагдах хүн:
Байгууллага, аж ахуйн нэгжийн удирдах албан тушаалтан, нягтлан бодогч, санхүүч нар /Экселийн үндсэн функцуудын мэдлэгтэй байх/
5) Хамрагдах хүний тоо: Анги тус бүр 20 хүн
※ Компьютерийн танхим 20 хүний багтаамжтай тул хүний тоо гүйцсэн тохиолдолд хугацаанаас өмнө бүртгэл дуусахыг анхаарна уу!
6) Сургалтын төлбөр: 240,000 төгрөг
※Оролцогч ямар нэгэн шалтгаанаар сургалтад хамрагдах боломжгүй болсон тохиолдолд сургалтын төлбөрийг буцааж олгохгүй.
7) Хичээл заах багш: : Чигүса Казүнобү
- Мэргэшсэн нягтлан бодогч, татварын нягтлан бодогч.
- Кэйо Гижүкү их сургуулийн эдийн засгийн факультетийг төгссөн.
- 1998-2004 онд Аудитын “Deloitte” компанид санхүүгийн тайлан, системийн аудит болон дотоод хяналтын системийн зөвлөхөөр ажиллаж байсан.
- 2004 оноос Чигүса аудитын компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж, Японы болон гадны компаниудад санхүү бүртгэл болон дотоод хяналтын систем, аудит, татвартай холбогдох зөвлөх үйлчилгээ үзүүлж байна.
8) Сургалтын ерөнхий агуулгa:
- Санхүүгийн загварчлалын үндсэн техник
- Санхүүгийн загвар боловсруулах аргачлал
- Санхүүгийн шинжилгээний “What if” арга
- Санхүүгийн тайлангийн шинжилгээ /PL, BS, CF, CVP/
- Компанийн үнэ цэнийн үнэлгээ /DCF, NPV, WACC, CAPM/
9) Гэрчилгээ:
70-аас дээш хувийн ирцтэй оролцогчдод гэрчилгээ олгоно.
10) Бүртгэл: Монгол-Японы төв дээр өөрийн биеэр хүрэлцэн ирэх эсвэл ЭНД дарж онлайнаар бүртгүүлнэ үү.
11) Холбоо барих:
Утас: 11-310879 (Ext.3), 11-325123 (Ext.3)
Цахим шуудан: amgalan@japan-center.mn, narangoo@japan-center.mn, nyamsuren@japan-center.mn
Фэйсбүүк: https://www.facebook.com/Mojc.business/