1) Сургалтын зорилго:
Үйлдвэрийн бодит нөхцөл байдалд тохирох үйлдвэрлэлийн хүчин чадал болон чанарыг дээшлүүлэхэд шаардлагатай үйл ажиллагааны талаарх мэдлэгт суралцана. Мөн үйлдвэрлэлийн бүтээмжийг дээшлүүлэхийн зэрэгцээ бодит үр дүнг бий болгохуйц Япон маягийн менежментийн арга, Тоёота үйлдвэрлэлийн систем (TPS)-ээс суралцан, өөрийн компанид нэвтрүүлж, хэрэгжүүлэх чадварыг хөгжүүлнэ.
2) Сургалтын онцлог:
・Онол, дадлага хосолсон практик сургалт.
・Үйлдвэртэй танилцах дадлагагаар дамжуулан туршлага судлах боломж.
3) Хичээллэх өдөр, цаг:
2019.06.03-07 (Даваа-Баасан) 15:00-19:30
4) Хамрагдах хүн:
Үйлдвэрлэлийн салбарт бизнес эрхэлж буй аж ахуйн нэгж байгууллагын удирдах албан тушаалтан, менежер
5) Хамрагдах хүний тоо: 30 хүн
※ Хүний тоо гүйцсэн тохиолдолд хугацаанаас өмнө бүртгэл дуусахыг анхаарна уу!
6) Сургалтын төлбөр: 240,000 төгрөг
※Оролцогч ямар нэгэн шалтгаанаар сургалтад хамрагдах боломжгүй болсон тохиолдолд сургалтын төлбөрийг буцааж олгохгүй.
7) Хичээл заах багш: Масүда Казүми
“Панасоник” компанийн АНУ дахь салбарт телевизор үйлдвэрлэлийн чиглэлээр олон жил ажилласан ба өдгөө “Рело Панасоник Эксел Интернэшнл” олон улсын хамтын ажиллагааны группын ахлах зөвлөх, Монгол, Мьянмар, Лаос, Вьетнамын Япон төвийн үйлвэрлэлийн удирдлагын зөвлөх багшаар ажиллаж байна.
8) Сургалтын ерөнхий агуулгa:
• TPS-ийн талаарх үндсэн ойлголт
• Яг цагт нь буюу JUST IN TIME
• Автоматжуулалт
• Чанарын баталгаа
• Чанарын удирдлагын (QC) 7 арга хэрэгсэл
• Үр ашиггүй ажиллагааг халах, арилгах
• Кайзэн буюу сайжруулалт
• Зорилтоор нь удирдах (MBO)
• Үйлдвэртэй танилцах дадлага
9) Гэрчилгээ:
70-аас дээш хувийн ирцтэй оролцогчдод гэрчилгээ олгоно.
10) Бүртгэл:
СУРГАЛТЫН БҮРТГЭЛ:
Монгол-Японы төв дээр өөрийн биеэр хүрэлцэн ирэх эсвэл ЭНД дарж онлайнаар бүртгүүлнэ үү.
Мөн 2019.05.31 /Баасан/-ний 18:30 цагаас тус сургалтын ерөнхий агуулгыг танилцуулсан нээлттэй семинарыг зохион байгуулах тул та бүхэн өргөнөөр ирж сонирхоно уу. Төлбөр: 5,000₮
НЭЭЛТТЭЙ СЕМИНАРЫН БҮРТГЭЛ:
Нээлттэй семинарт бүртгүүлэх бол ЭНД дарж бүртгүүлнэ үү.
11) Холбоо барих:
Утас: 11-310879 (Ext.3), 11-325123 (Ext.3)
Цахим шуудан: amgalan@japan-center.mn, narangoo@japan-center.mn, nyamsuren@japan-center.mn
Фэйсбүүк: https://www.facebook.com/Mojc.business/