БИЗНЕСИЙН СУРГАЛТ
МОНГОЛ-ЯПОНЫ ТӨВИЙН "ҮЙЛДВЭРЛЭЛИЙН УДИРДЛАГА" СЭДЭВТ СУРГАЛТЫН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ.
2019-03-06

ҮЙЛДВЭРЛЭЛ ЭРХЛЭГЧДИЙН АНХААРАЛД!!! 

1) Зорилго:
Үйлдвэрлэлийн удирдлагын талаарх ерөнхий ойлголт, чанарын удирдлага, япон маягийн менежмент болон 5S-ийн талаар ойлголттой болж, өөрийн компанидаа хэрэгжүүлж чадахуйц мэдлэгтэй болно.

2) Хичээллэх өдөр, цаг: 
2019.04.01-03 (Даваа-Лхагва), 15:00-19:30
2019.04.04 (Пүрэв), Үйлдвэртэй танилцах дадлага 14:00-18:30
2019.04.05 (Баасан), 13:30-18:00

3) Хамрагдах хүн: 
Үйлдвэрлэлийн салбарт бизнес эрхэлж буй аж ахуйн нэгж байгууллагын удирдах албан тушаалтан, менежер, үйлдвэрийн дарга нар

4) Хамрагдах хүний тоо: 30 хүн

5) Сургалтын төлбөр: 240.000 төгрөг

6) Сургалтын агуулга:
- Үйлдвэрлэлийн удирдлагын ерөнхий ойлголт
- Нүдэнд харагдахуйц зохион байгуулалт
- PDCA цикл
- Чанарын удирдлага, стандартчилал
- Япон маягийн менежментийн аргачлал
- Чанарын удирдлага 7-н зэмсэг
- 5S хөдөлгөөн
- Зорилтоор удирдах арга (MBO)

7) Хичээл заах багш нар:
Масүда Казүми 
“Панасоник” компанийн АНУ дахь салбарт телевизор үйлдвэрлэлийн
чиглэлээр олон жил ажилласан ба өдгөө “Рело Панасоник 
Эксел Интернэшнл” олон улсын хамтын ажиллагааны группын ахлах
зөвлөх, Монгол, Мьянмар, Лаос, Вьетнамын Япон төвийн үйлвэрлэлийн 
удирдлагын зөвлөх багшаар ажиллаж байна.

Ш.Алтанхуяг
Монгол-Японы төвийн үндэсний сургагч багш, “HQT” ХХК-ийн захирал.
Монголын 50 гаруй аж ахуйн нэгжид зөвлөгөө өгч байсан арвин туршлагатай.

8) Гэрчилгээ: 70-аас дээш хувийн ирцтэй оролцогчдод гэрчилгээ олгоно.

9) Бүртгэл: Монгол-Японы төв дээр өөрийн биеэр хүрэлцэн ирэх эсвэл доорх холбоосоор орж онлайнаар бүртгүүлнэ үү.

СУРГАЛТЫН БҮРТГЭЛ: 
ЭНД дарж бүртгүүлнэ үү. 

Мөн 2019.03.29 /Баасан/-ний 18:30 цагаас тус сургалтын ерөнхий агуулгыг танилцуулсан Нээлттэй семинарыг зохион байгуулах тул та бүхэн нээлттэй ирж сонирхоно уу. Төлбөр: 5000₮

НЭЭЛТТЭЙ СЕМИНАРЫН БҮРТГЭЛ: 
ЭНД дарж бүртгүүлнэ үү.

10) Холбоо барих: 
Утас: (11)-310879 (Ext.3), (11)-325123 (Ext.3)
Цахим шуудан: amgalan@japan-center.mn, 
narangoo@japan-center.mn; nyamsuren@japan-center.mn
Цахим хуудас: www.japan-center.mn