БИЗНЕСИЙН СУРГАЛТ
"САНХҮҮГИЙН УДИРДЛАГА" АХИСАН ТҮВШНИЙ СУРГАЛТЫН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ
2018-11-15

САНХҮҮГИЙН УДИРДЛАГЫН СУУРЬ БОЛОН АХИСАН ТҮВШНИЙ СУРГАЛТУУДДАА ТА БҮХНИЙГ УРЬЖ БАЙНА.

Санхүүгийн удирдлагын талаарх бүхий л ойлголтыг богино хугацаанд эзэмшихийг хүсвэл Монгол-Японы төвийн "Санхүүгийн удирдлага" сургалтад хамрагдаарай.
Та санхүүгийн удирдлагын талаар цэгцтэй суурь мэдлэг олж авахыг хүсвэл Монгол багштай нэг өдрийн Суурь мэдлэгийн сургалтад, харин мэдлэгээ
бататгаж, илүү ахисан түвшинд суралцахыг хүсвэл Япон багштай 5 өдрийн Ахисан түвшний сургалтад хамрагдах боломжтой. 

АХИСАН ТҮВШНИЙ СУРГАЛТЫН ТАНИЛЦУУЛГА

1) Сургалтын танилцуулга: 
Компани тасралтгүй үйл ажиллагаа явуулахын тулд үйлдвэрлэл, борлуулалт төдийгүй капитал (санхүүжилт) бий болгох шаардлагатай тулгардаг. Мөн хөрөнгө зарцуулахтай холбоо бүхий санхүүгийн үйл ажиллагаа нэн чухал бөгөөд санхүүгийн шийдвэр гаргах шаардлага олон тохиолддог билээ. Тус сургалтаар удирдлагуудад шаардлагатай санхүүгийн удирдлагын мэдлэгийг олгохын зэрэгцээ практикт хэрэгтэй санхүүгийн удирдлагын арга барилыг эзэмшүүлэх зорилготой юм. Мөн сургалтын үеэр монгол компанийн жишээ оруулахаар төлөвлөж байна.


2) Хугацаа: 
2018.12.10-14(Даваа- Баасан) 15:00 -19:30 

3) Хамрагдах хүн: 
Аж ахуйн нэгж, компанийн удирдах албан тушаалтан, менежер, нягтлан бодогч, санхүүч нар

4) Хамрагдах хүний тоо: 30 хүн 
※Хүний тоо гүйцсэн тохиолдолд хугацаанаас өмнө бүртгэл дуусахыг анхаарна уу!

5) Сургалтын төлбөр: 240,000 төгрөг

6) Хичээл заах багш: Чигүса Казүнобү 
Мэргэшсэн нягтлан бодогч, татварын нягтлан бодогч.
Кэйо Гижүкү их сургуулийн эдийн засгийн факультетийг төгссөн.
1998-2004 онд Аудитын “Томацү” компанид санхүүгийн хүснэгт, системийн аудит болон дотоод хяналтын системийн зөвлөхөөр ажиллаж байсан.
2004 оноос Чигүса аудитын компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж, Японы болон гадны компаниудад санхүү бүртгэл болон дотоод хяналтын систем, аудит, татвартай холбогдох зөвлөх үйлчилгээ үзүүлж байна.

7) Сургалтын агуулгa:

Өдөр

Сэдэв

Агуулга

Цаг

12 сарын 10

Даваа

 

 

САНХҮҮГИЙН ТАЙЛАН БА САНХҮҮЖИЛТ

Санхүүгийн тайлан (Санхүүгийн байдлын тайлан, Орлогын тайлан, Мөнгөн гүйлгээний тайлан)-гийн тухай

15:00-16:20

 

Завсарлага 10 мин

 

16:30-17:50

 

Завсарлага 20 мин

 

18:10-19:30

 

 

 

 

 

 

 

 

 

 

15:00-16:20

 

Завсарлага 10 мин

 

16:30-17:50

 

Завсарлага 20 мин

 

18:10-19:30

Санхүүгийн тайланг унших нь

(Кейс дасгал) Санхүүгийн тайлангийн дүн шинжилгээ

12 сарын 11

Мягмар

Санхүүжилтийн аргууд

12 сарын 12 Лхагва

САНХҮҮГИЙН ШИНЖИЛГЭЭ

Санхүүгийн тайлангаас харах шаардлагатай чухал үзүүлэлтүүд

ROE болон PBR

(Кейс дасгал) Санхүүгийн шинжилгээний практик дасгал-1

12 сарын 13

Пүрэв

Удирдлагын нягтлан бодох бүртгэлийн шинжилгээний арга

CVP шинжилгээ

Ахиуц ашгийн шинжилгээ

(Кейс дасгал) Санхүүгийн шинжилгээний практик дасгал-2

12 сарын 14

Баасан

ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ШИЙДВЭР ГАРГАЛТЫН ҮНЭЛГЭЭ

Хөрөнгө оруулалтын шийдвэр гаргалтын үнэлгээний процесс

Хөрөнгө оруулалтыг нөхөх хугацааны аргаар хөрөнгө оруулалтын шийдвэр гаргах

Мөнгөний цаг хугацааны үнэ цэнэ

(Кейс дасгал) NPV (Өнөөгийн цэвэр үнэ цэнэ) аргаар хөрөнгө оруулалтын шийдвэр гаргах

(Кейс дасгал) IRR (Өгөөжийн дотоод хувь)-ийн арга

Капиталын өртгийн бүтэц

Өөрийн хөрөнгийн өртгийг тооцох арга

Эрсдэл болон өгөөж

8) Гэрчилгээ: 70-аас дээш хувийн ирцтэй оролцогчдод гэрчилгээ олгоно.

9) Бүртгэл: Монгол-Японы төв дээр хүрэлцэн ирэх эсвэл онлайнаар бүртгүүлнэ. 

Монгол багштай СУУРЬ МЭДЛЭГИЙН СУРГАЛТ-д бүртгүүлэх бол ЭНД дарна уу. 
Япон багштай АХИСАН ТҮВШНИЙ СУРГАЛТбүртгүүлэх бол ЭНД дарна уу. 

Суурь мэдлэгийн сургалтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосоор орж авна уу.  
 http://www.japan-center.mn/a/22724


10) Холбоо барих: 

Утас:        (11)-310879 (Ext.3), (11)-325123 (Ext.3)
Цахим шуудан:  amgalan@japan-center.mn, narangoo@japan-center.mn, nyamsuren@japan-center.mn
Цахим хуудас:   www.japan-center.mn
Фэйсбүүк хуудас: https://www.facebook.com/Mojc.business/