Та бизнес санаагаа бодит болгомоор байна уу?
Төслийн талаарх бүхий л ойлголтыг богино хугацаанд эзэмшихийг хүсвэл Монгол-Японы төвийн "Төслийн менежмент" сургалтад хамрагдаарай.
1) Сургалтын танилцуулга:
ЖДҮ-ийн менежментэд нэн шаардлагатай суурь мэдлэгийг олгох зорилготой практик сургалтуудын нэг бөгөөд тус сургалтаар төслийг төлөвлөөд гүйцэтгэлийн хэмжээнд үнэлэх чадвар, аливаа төсөв тооцоололыг хийх чадвар, эрсдэлийг илрүүлэх, удирдах аргад суралцана. Мөн багт яаж гишүүн байх болон манлайллын талаар ерөнхий ойлголттой болно.
2) Хугацаа:
2018.10.27 /Бямба/ 10:00-17:00
3) Хамрагдах хүн:
Компанийн шинэ, залуу ажилтан болон төслийн удирдлагын талаар ойлголттой болохыг хүссэн хүн бүр
4) Хамрагдах хүний тоо: 30 хүн
5) Сургалтын төлбөр: 75,000₮
6) Хичээл заах багш: Б.Мөнхцог
Санхүү, эдийн засгийн их сургуулийн багш,
Монгол-Японы төвийн үндэсний сургагч багш
7) Хичээлийн агуулга:
・Төслийн тухай үндсэн ойлголт
・Төслийн үе шатууд
・Төслийн удирдлага, арга техник
・Төслийн эрсдэлийн удирдлага
8) Бүртгэл:
Монгол-Японы төв дээр өөрийн биеэр хүрэлцэн ирэх эсвэл ЭНД дарж онлайнаар бүртгүүлнэ үү.
9) Холбоо барих:
Утас: (11)-310879 (Ext.3), (11)-325123 (Ext.3)
Цахим хаяг: amgalan@japan-center.mn, oyunzaya@japan-center.mn
Фэйсбүүк хуудас: www.facebook.com/Mojc.business/