Гадны зах зээлд гарахаар төлөвлөж буй аж ахуйн нэгжүүдэд зориулсан цуврал сургалтууддаа та бүхнийг урьж байна.
Гадаад худалдааг дэмжих зорилготой цуврал сургалтуудын маань эхний сэдэв болох "СОЁЛЫН ЯЛГААГ БИЗНЕСТ ДАВУУ ТАЛ БОЛГОХ НЬ" сургалтын агуулгатай танилцана уу.
1) Зорилго:
Аливаа бизнесийн харилцаанд харилцан ойлголцол хамгийн чухал байдаг. Тэр дундаа гадаадын компанитай хамтран ажиллаж, түншлэхэд тухайн орны соёл, эдийн засаг, нийгмийн онцлогийг маш сайн судалж мэдсэн байх шаардлагатай. Хофстэдийн 6 хэмжээст загварыг мэдэж авснаар харилцан ашигтай бизнес хийх нөхцөлүүдийг мэдэж авна.
2) Сургалтын онцлог:
Бараа, бүтээгдэхүүнээ гадаадад экспортлохоор төлөвлөж буй аж ахуйн нэгж, компаниудад зориулсан цуврал сургалтуудын нэг бөгөөд онол, дадлага хосолсон тус сургалтаар япон компанитай хамтран ажиллахад юуг анхаарах ёстой талаарх мэдээллүүдийг олж авна.
3) Хичээллэх өдөр, цаг:
2018.10.15-19 (Даваа-Баасан) 15:00-19:30
4) Хамрагдах хүн:
Бараа бүтээгдэхүүнээ гадаадад экспортлохоор төлөвлөж буй компани, аж ахуйн нэгжийн удирдах албан тушаалтан, гадаад худалдааны менежерүүд
5) Хамрагдах хүний тоо: 30 хүн
※ Хүний тоо гүйцсэн тохиолдолд хугацаанаас өмнө бүртгэл дуусахыг анхаарна уу!
6) Сургалтын төлбөр: 240,000 төгрөг
※Оролцогч ямар нэгэн шалтгаанаар сургалтад хамрагдах боломжгүй болсон тохиолдолд сургалтын төлбөрийг буцааж олгохгүй.
7) Хичээл заах багш: Мизүно Шигэрү
Панасоник компанийн борлуулалт, маркетингийн чиглэлийн хүний нөөцийг олон улсын зах зээл дээр ажиллахад бэлтгэж ирсэн. Мөн ЖАЙКА болон компанийн үйл ажиллагааны хүрээнд хүний нөөцийн хөгжүүлэлт, хүний нөөцийн стратеги, идэвхжүүлэлт зэрэг сэдвээр багшилж, зөвлөгөө өгдөг ба Латин Америкийн Венесуэл, Сингапур, Америк зэрэг олон үндэстний соёлын орчинд ажиллаж, компанийн менежмент болон хүний нөөцийг хөгжүүлэх талаар арвин туршлага хуримтлуулсан.
8) Сургалтын ерөнхий агуулгa:
НЭГДҮГЭЭР ХЭСЭГ: Хофстэдийн 6 хэмжээст загварын тухай ойлголт, хэрэглээ
- Хофстэдийн загварыг бизнест ашиглах нь
- 6 хэмжээст загвар /6 Dimension/
- Mental Image
- Монгол, Япон хоёр улсын үндэсний соёл, “Үнэлэмжийн ялгаа”-аас суралцах нь
- Харилцан буулт хийлгүй, хамгийн чухал үнэлэмж аль нь болохыг зөвөөр танин мэдэх нь
- Эх орноо болон өөрийгөө танин мэдэх нь
- Япон орон болон япон хүнийг ойлгож таних нь
Япон төдийгүй дэлхийн бусад улсуудтай үр ашигтай бизнес хийх загварыг ойлгуулж, суралцагчдад зориулан менежментийн арга хэрэгсэл болгон тохируулах нь
ХОЁРДУГААР ХЭСЭГ: Хоёр улсын соёлыг ойлгож, харьцуулах нь
- Монгол, Япон хоёр улсын түүхээс суралцах нь
- Суралцагчид Монголын түүхийг нэгтгэнэ
- Улсаа байгуулсан түүх /улсаа удирдах ухаан/
- Нүүдэлчин нийгмийн онцлог, үнэлэмж /тариачин нийгэмтэй харьцуулах нь/
- Багш Японы түүх, гол онцлогийг тайлбарлаж, Монголтой харьцуулах хэлэлцүүлгийг өрнүүлнэ.
2. Монгол, Японы нийгмийн онцлог /ялгаа болон нийтлэг тал/-ийг багш, суралцагчдын хэлэлцүүлгээр нэгтгэн дүгнэнэ.
3. Японы түүх, соёлоос улбаатай “Японы нийгэм”-ийн талаарх лекц
ГУРАВДУГААР ХЭСЭГ: Соёлын ялгааг бизнест давуу тал болгох нь
- Бизнесийг холбох 6 алхам
- Харилцагч түншийнхээ хаалгыг нээх
- Итгэл хүлээх
- Харилцаагаа бэхжүүлэх
- Хэрэгцээг олж харах
- Хэлэлцээр байгуулах
- Харилцах ашигтай /Win-win/ байх
- Дээрх алхмуудыг хэрэгжүүлэхэд Монгол, Японд ямар ялгаатай байдаг, мөн нийтлэг тал бий эсэхийг багш, суралцагчидтай хэлэлцүүлэг өрнүүлнэ.
- Суралцагчид Японтой бизнесээ хэрхэн холбох талаар өөрийн компанийн төслийг боловсруулж, үйл ажиллагааны төлөвлөгөөндөө оруулж, илтгэл тавина.
Японы талтай бизнесийг холбох байгууллагууд болон Монгол-Японы төвтэй хэрхэн хамтрах, бодит ажил хэрэг болгох хугацаа зэргийг тодорхой болгох.
9) Гэрчилгээ:
70-аас дээш хувийн ирцтэй оролцогчдод гэрчилгээ олгоно.
10) Бүртгэл:
1. Бүpтгэлийн хугацаа: 2018.09.17 (Даваа) – 2018.10.12 (Баасан) 09:00-18:00
※Хүний тоо гүйцсэн тохиолдолд хугацаанаас өмнө бүртгэл дуусахыг анхаарна уу!
Сургалтад ЭНД дарж онлайнаар бүртгүүлнэ үү.
11) Холбоо барих:
Утас: 11-310879 (Ext.3), 11-325123 (Ext.3)
Мэйл хаяг: amgalan@japan-center.mn,
oyunzaya@japan-center.mn
Фэйсбүүк хаяг: www.facebook.com/Mojc.business/