Байгууллагын тогтвортой хөгжлийн үндэс нь зөв, сайн төлөвлөсөн стратеги байдаг билээ. Та байгууллагынхаа стратегийг хэрхэн боловсруулахаа мэдэхгүй, эргэлзэж байгаа бол Монгол-Японы төвийн "Стратегийн менежмент" суурь мэдлэгийн сургалтад хамрагдаарай.
1) Сургалтын танилцуулга:
ЖДҮ-ийн менежментэд нэн шаардлагатай суурь мэдлэгийг олгох зорилготой практик сургалтуудын нэг бөгөөд тус сургалтаар стратегиа зөв тодорхойлохын тулд өрсөлдөөний орчны шинжилгээнүүдийг хийх аргачлалуудын талаар тодорхой мэдлэгтэй болно.
2) Хугацаа:
2018.09.22 10:00-17:00
3) Хамрагдах хүн:
Компанийн менежмент, үйл ажиллагааны суурь мэдлэггүй бизнес эрхлэгчид болон шинэ ажилтнууд
4) Хамрагдах хүний тоо: 30 хүн
5) Сургалтын төлбөр: 75,000₮
6) Хичээл заах багш: Ч.Ундрам
МУИС-ийн Санхүү, Төлөвлөлт, Стратеги хариуцсан дэд захирал, Монгол-Японы төвийн үндэсний сургагч багш.
Менежментийн салбарын шилдэг зөвлөхүүдийн нэг бөгөөд Рио Тинто, Эрдэнэс Монгол ХХК, Эрдэнэт Үйлдвэр ХХК, Монголын Мянганы Сорилтын Сан зэрэг олон улсын болон үндэсний компани, байгууллагуудад зөвлөгөө өгч байсан туршлагатай.
7) Хичээлийн агуулга:
・Стратегийн менежментийн үндсэн ойлголт
・Стратегийн менежментийн үйл явц
・Нөхцөл байдлын шинжилгээ
・Өрсөлдөөний стратеги
8) Бүртгэл:
Монгол-Японы төв дээр өөрийн биеэр хүрэлцэн ирэх эсвэл ЭНД дарж онлайнаар бүртгүүлнэ үү.
9) Холбоо барих:
Утас: (11)-310879 (Ext.3), (11)-325123 (Ext.3)
И-мэйл хаяг: amgalan@japan-center.mn, oyunzaya@japan-center.mn
Фэйсбүүк: www.facebook.com/Mojc.business/