БИЗНЕСИЙН СУРГАЛТ
"ЦАХИМ БИЗНЕС" АХИСАН ТҮВШНИЙ СУРГАЛТЫН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ
2018-05-21

ЦАХИМ БИЗНЕС-ийн орчин үеийн чиг хандлагаас суралцаж, бизнесээ бодитоор загварчилж сурцгаая. Та бүхнийг Монгол-Японы төвөөс зохион байгуулж буй бизнесийн ахисан түвшний сургалтад урьж байна.

 

1) Сургалтын зорилго:
Өдөр ирэх тусам өөрчлөгдөн шинэчлэгдэж буй цахим хэрэгслийг үр дүнтэй ашиглах практик аргад суралцангаа, олон улсын цахим бизнесийн чиг хандлага, онцлогийг мэдэж авна. Монгол компанийн хувьд дэлхийн зах зээлд нийцэхүйц цахим бизнес гэж юу болох талаар судалж, кэйс дасгал ажилаар дамжуулан бизнесээ бодитоор загварчилж, дэлгүүрийн үйл ажиллагаа, үйлчлүүлэгчдийг татах, үйлчлүүлэгчтэй харилцах үндсэн ойлголтыг олж авна.

2) Хүлээгдэх үр дүн:
Онол, дадлага хосолсон практик сургалтаар дамжуулан хамгийн сүүлийн үеийн олон нийтийн сүлжээ болон клоуд үйлчилгээ ашиглах аргыг бүрэн эзэмшинэ.

3) Хичээллэх өдөр, цаг:
2018.06.18-22 (Даваа-Баасан) 15:00-19:30

4) Хамрагдах хүн:
Аж ахуй нэгжийн удирдах албан тушаалтан, менежер,маркетерууд

5) Хамрагдах хүний тоо: 30 хүн
※ Хүний тоо гүйцсэн тохиолдолд хугацаанаас өмнө бүртгэл дуусахыг анхаарна уу!

6) Сургалтын төлбөр: 200,000 төгрөг
※Оролцогч ямар нэгэн шалтгаанаар сургалтад хамрагдах боломжгүй болсон тохиолдолд сургалтын төлбөрийг буцааж олгохгүй.

7) Хичээл заах багш: Сано Казүхико
1995 онд Шизүока их сургуулийн Хүмүүнлэг, эдийн засгийн факультетийг төгссөн. Сургуулиа төгсөөд NTT компанийн төв салбарт ажилд орж, Provider “Plala”-ийн үүсгэн байгуулалт, “Goo” портал сайтын гишүүнчлэлийн систем бүтээхэд оролцож байсан. 2003 онд “Fount of knowledge” компаниа Америкт үүсгэн байгуулсан бөгөөд компанийнхаа технологи хариуцсан захирлаар ажиллаж байсан. Өдгөө компанийнхаа ТУЗ-өөр ажиллаж байна.

8) Сургалтын ерөнхий агуулгa:

Өдөр

Агуулга

Цагийн хуваарь

6 .18 

/Да/

   1. Танилцуулга

  • Өөрийн танилцуулга
  • Байгууллагад тулгарч буй асуудлаа тодорхойлох

   2. Цахим бизнес гэж юу вэ?

  • Цахим бизнесийн түүх, бизнесийн зан заншлын өөрчлөлт /paradigm shift/
  • Цахим бизнесийн талаарх тойм ойлголт
  • Олон улсын цахим бизнес
  • Олон улсын цахим бизнесийн өнөөгийн байдал

15:00-16:20

Завсарлага 10 мин

16:30-17:50

Завсарлага 20 мин

18:10-19:30

 

6.19

/Мяг/

   Практик дасгал ажил /Клоуд үйлчилгээ/

  • Цахим бизнесийн салшгүй хэсэг болох клоуд үйлчилгээний ашиглах аргад суралцан бодитоор хэрэглэж үзнэ.

6.20

/Лха/

  Практик дасгал ажил /Олон нийтийн сүлжээ/

  • Зар сурталчилгаа болон үйлчлүүлэгчдийг татах гол хэрэгслийн нэг болох олон нийтийн сүлжээг ашиглах аргад суралцан бодитоор хэрэглэж үзнэ.

15:00-16:20

Завсарлага 10 мин

16:30-17:50

Завсарлага 20 мин

18:10-19:30

6.21

/Пү/

 

      1. Хэрэглэгчийн эрэлт хэрэгцээ, хэрэглээний өөрчлөлт

      2. Цахим бизнес ашигласан компанийн жишээ

      3. Төлбөр тооцоо, захиалга, түгээлт, cooling off・цахим худалдааны хэлбэр

6.22

/Ба/

     1. Монголын цахим бизнес

    2. Багийн дасгал ажил

  • Байгуулагад тулгамдаж буй асуудал болон хэрэгжүүлэх боломжийн талаар
  • Баг тус бүр тайлан тавих, асуулт хариулт

9) Гэрчилгээ:
70-аас дээш хувийн ирцтэй оролцогчдод гэрчилгээ олгоно.

10) СУРГАЛТЫН БҮРТГЭЛ:
Бүpтгэлийн хугацаа: 2018.05.18 (Баасан) – 2018.06.15 (Баасан) 09:00-18:00
※Хүний тоо гүйцсэн тохиолдолд хугацаанаас өмнө бүртгэл дуусахыг анхаарна уу!

Бүртгүүлэхэд шаардлагатай материал:

   1) Бүртгэлийн анкет (Монгол-Японы төвөөс авах эсвэл ЭНД ДАРЖ бүртгүүлэх)
   2) Сургалтын төлбөр (Бэлэн бусаар төлөх бол тус төвөөс нэхэмжлэх авна уу)

Холбоо барих:
Утас: 11-310879 (Ext.3), 11-325123 (Ext.3)
Мэйл хаяг: amgalan@japan-center.mn,
bayarmaa@japan-center.mn,
oyunzaya@japan-center.mn

11) Нээлттэй семинар:
Тус сургалтын гол агуулгыг танилцуулна.
Хугацаа: 2018.06.15 /Баасан/ 18:30-20:00
Төлбөр: 5,000 төгрөг /Ирэхдээ бэлнээр авчрах/

Нээлттэй семинарт ЭНД дарж бүртгүүлнэ үү.