БИЗНЕСИЙН СУРГАЛТ
"САНХҮҮЖИЛТ БА БИЗНЕС ТӨЛӨВЛӨГӨӨ" БИЗНЕСИЙН АХИСАН ТҮВШНИЙ СУРГАЛТЫН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ
2018-04-20

ЖАЙКА-ийн Жижиг дунд аж ахуйн нэгжийг дэмжих төслийн хүрээнд зохион байгуулагдах "Санхүүжилт ба бизнес төлөвлөгөө" бизнесийн ахисан түвшний сургалтад урьж байна.



1) Зорилго:
Бизнесээ өргөжүүлэхэд хамгийн чухал хүчин зүйл нь санхүүжилт бөгөөд ялангуяа санхүүгийн зах зээл нь тогтворгүй Монгол улсад арилжааны банкнаас хэрхэн зээл авах вэ гэдэг асуудал тулгардаг. Монголын арилжааны банкнуудын хувьд өнөөг хүртэл барьцааны үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ нь зээлийн үнэлгээний нөхцөл болж байсан бол сүүлийн жилүүдэд ЖАЙКА, ADB-ийн зааврын дагуу зээлийн хүсэлтэд бичигдсэн бизнес төлөвлөгөөнд үндэслэн зээлийг шийдвэрлэх хандлагатай болж ирж байна. Уг сургалтын зорилго нь Монголын санхүүжилтийн бүтэц болон хэрхэн үр дүнтэй бизнес төлөвлөгөө гаргах талаар лекц, дасгал ажлаар дамжуулан сургахад оршино.

2) Хүлээгдэх үр дүн:
Тус хичээлийг судалсан хүн дараах чадвартай болно.
• Үр дүнтэй бизнес төлөвлөгөө гаргах
• Эдийн засаг, санхүүгийн шинжилгээ хийх
• Зээлийн хүсэлт гаргах


3) Хичээллэх өдөр, цаг:
2018.05.21-25 (Даваа-Баасан) 15:00-19:30

4) Хамрагдах хүн:
Жижиг дунд аж ахуйн нэгжийн удирдах албан тушаалтан, санхүүгийн мэргэжилтнүүд

5) Хамрагдах хүний тоо: 30 хүн
※ Хүний тоо гүйцсэн тохиолдолд хугацаанаас өмнө бүртгэл дуусахыг анхаарна уу!


6) Сургалтын төлбөр: 200,000 төгрөг
※Оролцогч ямар нэгэн шалтгаанаар сургалтад хамрагдах боломжгүй болсон тохиолдолд сургалтын төлбөрийг буцааж олгохгүй.


7) Хичээл заах багш: Адэгава Хиронобү

- “Адэгава Хиронобү” ХК-ийн ерөнхий захирал
- KPMG JAPAN олон нийттэй харилцах төвийн ахлах зөвлөх
- “Азийн хамтарсан инженерингийн зөвлөх” ХХК-ийн хүндэт
ерөнхийлөгч
- Японы компанийн засаглалын нийгэмлэгийн гишүүн


8) Сургалтын ерөнхий агуулгa:
- Санхүүжилтийн арга
- Бизнес төлөвлөгөө гаргах дэс дараалал
- Эдийн засгийн шинжилгээ
- Санхүүгийн шинжилгээ
- Төслийн эрсдэлийн шинжилгээ


9) Гэрчилгээ:
70-аас дээш хувийн ирцтэй оролцогчдод гэрчилгээ олгоно.

10) СУРГАЛТЫН БҮРТГЭЛ:
Бүpтгэлийн хугацаа: 2018.04.23 (Даваа) – 2018.05.18 (Баасан) 09:00-18:00
※Хүний тоо гүйцсэн тохиолдолд хугацаанаас өмнө бүртгэл дуусахыг анхаарна уу!

Өөрийн биеэр ирэх эсвэл ЭНД дарж онлайнаар бүртгүүлнэ үү.


Холбоо барих:
Утас: 11-310879 (Ext.3), 11-325123 (Ext.3)

Мэйл хаяг: amgalan@japan-center.mn,
bayarmaa@japan-center.mn,
oyunzaya@japan-center.mn


11. Нээлттэй семинар:
Тус сургалтын гол агуулгыг танилцуулна.
Хугацаа: 2018.05.18 /Баасан/ 18:30-20:00
Төлбөр: 5,000 төгрөг /Ирэхдээ бэлнээр авчрах/

НЭЭЛТТЭЙ СЕМИНАРТ ЭНД ДАРЖ БҮРТГҮҮЛНЭ ҮҮ.