БИЗНЕСИЙН СУРГАЛТ
”ДЭЛГҮҮРИЙН УДИРДЛАГА” БИЗНЕСИЙН АХИСАН ТҮВШНИЙ СУРГАЛТ
2018-03-03
1) Зорилго:
Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй дэлгүүр, үйлчилгээний байгууллагын тохижилт, бараа өрөлтийн техникийг олон улсын жишигт нийцүүлэх, мөн ажилтнаа хэрхэн сургах, үйлчлүүлэгчийг хэрхэн татах чадварыг эзэмшүүлнэ.
2) Сургалтын онцлог:
Онол, дадлага хосолсон практик сургалт
3) Хичээллэх өдөр, цаг:
2018.04.02-06 (Даваа- Баасан) 15:00 -19:30
4) Хамрагдах хүн:
Дэлгүүр, үйлчилгээний газрын үйл ажиллагаа эрхлэгч, удирдах албан тушаалтан, менежер зохион байгуулагч
5) Хамрагдах хүний тоо: 30 хүн
6) Сургалтын төлбөр: 200,000 төгрөг
※Оролцогч ямар нэгэн шалтгаанаар сургалтад хамрагдах боломжгүй болсон тохиолдолд сургалтын төлбөрийг буцааж олгохгүй.
7) Хичээл заах багш: Үэхигаши Кожи
“Панасоник” корпорацид 34 жил тасралтгүй ажилласан туршлагатай. Энэ хугацаанд хүний нөөцийн төвийн ахлах багш, “Панасоник Филиппин”-д дэд захирал, “Панасоник Тайвань”-д үйл ажиллагаа эрхэлсэн захирал, ”Панасоник Америк”-д орлогч захирлаар тус тус ажиллаж байсан. Одоо “Рело Панасоник” компанид багшаар ажиллаж байна.
8) Сургалтын ерөнхий агуулгa:
Дэлгүүр байгуулах
Бараа өрөлт
Хэрэглэгчийн менежмент
Борлуулалтыг нэмэгдүүлэх стратеги
Ажилтны сургалт
Борлуулалтыг идэвхжүүлэх тусгай арга хэмжээ
Үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулах нь
POP, зар сурталчилгаа
9) Гэрчилгээ:
70-аас дээш хувийн ирцтэй оролцогчдод гэрчилгээ олгоно.
10) Бүртгэл:
1. Бүpтгэлийн хугацаа: 2018.03.01 (Пүрэв) – 2018.03.30 (Баасан) 09:00-18:00
※Хүний тоо гүйцсэн тохиолдолд хугацаанаас өмнө бүртгэл дуусахыг анхаарна уу!
2. Бүртгүүлэхэд шаардлагатай материал:
1) Бүртгэлийн анкет (Монгол-Японы төвөөс авах эсвэл ЭНД ДАРЖ онлайнаар бүртгүүлэх)
2) Сургалтын төлбөр (Бэлэн бусаар төлөх бол тус төвөөс нэхэмжлэх авна уу)
3. Бүртгүүлэх газар: Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төв
Хариуцсан ажилтан: О.Амгалан, О.Баярмаа, Э.Оюунзаяа
Харилцах утас:11-310879 (Ext.3), 11-325123 (Ext.3)
И-мэйл хаяг: amgalan@japan-center.mn, bayarmaa@japan-center.mn,
oyunzaya@japan-center.mn
Цахим хуудас:www.japan-center.mn
Фэйсфүүк хуудас:www.fb.com/Mojc.business
Тус сургалтын гол агуулга болон “Менежментийн загварчлал” хичээлийн агуулгаас товч танилцуулна.
Хугацаа: 2018.03.30 /Баасан/ 18:30-20:00
Төлбөр: 5,000 төгрөг /Ирэхдээ бэлнээр авчрах/