БИЗНЕСИЙН СУРГАЛТ
ЗАГВАР АЖ АХУЙН НЭГЖИЙГ ХӨГЖҮҮЛЭХ ХӨТӨЛБӨР
2017-05-23

ЗАГВАР АЖ АХУЙН НЭГЖИЙГ ХӨГЖҮҮЛЭХ ХӨТӨЛБӨР

ЗААН-ийн хөтөлбөр нь Монголын аж ахуйн нэгж, компаниудад сайжруулах шаардлагатай салбарт нь зөвлөгөө өгч, оновчтой стратеги болон шинжлэх ухааны үндэслэлтэй менежментийн арга ухааныг эзэмшүүлнэ.  Компаний хэрэгцээнд нийцүүлэн жил бүрийн 5-6 сард 3-5 компанийг сонгож, япон багшийн удирдлаган дор, тухайн компанид тохирсон хөтөлбөрөөр сургалтыг зохион байгуулдаг.

Менежментийн сэдэвт  BSC болон KPI, чадамжийн удирдлагад суурилсан бүтээмжийн менежмент, хүний нөөцийн менежмент, хүний нөөцийн хөгжүүлэлтийн системийг сайжруулах, мөн хүсэлтээс хамааран маркетинг, дэлгүүрийн удирдлага, үйлдвэрлэлийн удирдлага, санхүүгийн удирдлага зэрэг багтана. Өнөөг хүртэл давхардсан тоогоор Монголдоо тэргүүлэгч 30 орчим компани  манай сургалтад хамрагдаад байгаа билээ.

1.    Сургалтын хугацаа: 2017 оны 9 сараас 2018 оны 3 сар

2.    Сургалтын төрөл: Менежментийн стратеги, Хүний нөөцийн менежмент,                Маркетинг, Дэлгүүрийн удирдлага, Үйлдвэрлэлийн удирдлага, Санхүүгийн          удирдлага гэх мэт

3.    Сургалтад хамрагдах компани: Шаардлага хангасан Монгол компани

4.    Сургалт удирдах багш: Арвин туршлагатай Япон мэргэжилтэн багш                     (орчуулгатай). Зарим хичээлийг монгол багш заах тохиолдол бий.

5.    Сургалтын төлбөр: Сургалтын агуулгаас хамааран өөр өөр байна.

6.    Бүртгэл: 2017 оны 5 сарын 23-с эхэлнэ.

      ЭНД даран ЗААН-ийг хөгжүүлэх хөтөлбөрийн бүртгэлийн анкетыг татаж авна       уу. Бүртгүүлэхдээ энэ анкетыг бөглөн өөрийн компанийн танилцуулгын хамт       хариуцсан ажилтанд хүлээлгэн өгнө. Дэлгэрэнгүйг хариуцсан ажилтнаас             лавлана уу.

7.    Хариуцсан ажилтан: Г. Түмэнбаяр    Л. Наранзул

8.    Холбоо барих утас: 11-310879(Ext 3 )        Факс: 11-317528

      И-мэйл: tumenbayar@japan-center.mn, naranzul@japan-center.mn

9.    Facebook: Монгол- Японы төвийн бизнес тасаг

10.  Вэб хуудас: www.japan-center.mn