БИЗНЕСИЙН СУРГАЛТ
ДОТООД АУДИТ СУРГАЛТ 2017.05.11-12
2017-04-19
1) Зорилго:
Чанарын удирдлагын тогтолцооны ISO 9001 (2008 ба 2015) стандартыг хэрэгжүүлж байгаа байгууллага, аж ахуйн нэгжүүдийн дотоод аудиторуудын мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх, дотоод аудитын үйл ажиллагааны чанар, үр нөлөөг сайжруулахад дэмжлэг үзүүлэх зорилготой.
2) Сургалтын онцлог:
Онол, дадлага хосолсон практик сургалт
3) Хичээллэх өдөр, цаг:
2017.05.11 - 05.12, 16:00-20:30
4) Хамрагдах хүн:
- Чанарын удирдлагын тогтолцооны ISO 9001 стандартыг хэрэгжүүлсэн болон хэрэгжүүлж байгаа бүх байгууллагын чанарын багийн гишүүд, дотоод аудиторууд
- Удирдлагын тогтолцооны дотоод хяналт буюу аудитын үйл ажиллагааг сонирхож, түүний талаар сурч мэдэхийг хүссэн бүхэн оролцож болно.
5) Хамрагдах хүний тоо:
30 хүн (хүний тоо гүйцсэн тохиолдолд хугацаанаас өмнө бүртгэл дуусахыг анхаарна уу!)
※ Оролцогч ямар нэгэн шалтгаанаар сургалтанд хамрагдах боломжгүй болсон
тохиолдолд сургалтын төлбөрийг буцааж олгохгүй.
6) Сургалтын төлбөр: 100.000 төгрөг
7) Хичээл заах багш : Б.Энхнавч
Монгол-Японы төвийн үндэсний сургагч багш,
Монголын чанарын удирдлагын зөвлөхүүдийн холбооны Ахлах зөвлөх,
EBRD –н Үндэсний зөвлөх
8) Сургалтын агуулга:
• Аудитын суурь ойлголт
• Аудитад хамаарах нэр томъёо ба зарчмууд
• ISO 19011:2011 стандартын бүтэц
• Аудитын төрлүүд, түүний онцлог
• Дотоод аудитын үе шатууд, түүнийг удирдах нь
• Дотоод аудитын баримтжуулсан мэдээллүүд
• Тогтолцооны болон үйл явцын аудитыг хийхэд шаардлагатай ур
чадварыг бататгах дасгал ажлууд
9) Бүртгэл:
1.Бүртгэлийн хугацаа : 2017.04.18 - 05.10, 09:00-18:00 хүртэл
2.Бүртгүүлэхэд шаардлагатай материал:
1. Бүртгэлийн анкет (
ЭНД дарж онлайнаар бүртгүүлэх эсвэл Монгол-Японы төвөөс авна уу.)
2. Сургалтын төлбөр (Бэлэн бусаар төлөх бол тус төвөөс нэхэмжлэх авна уу)
3.Бүртгүүлэх газар:
Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төв (МУИС-ийн 1,2-р байрны дунд байрладаг)
Хариуцсан ажилтан : З.Цэмбэлдулам, О.Амгалан
Утас: (11)-310879 (Ext.3), (11)-325123 (Ext.3)
И-мэйл хаяг: tsembeldulam@japan-center.mn, amgalan@japan-center.mn
Фэйсбүүк хуудас:
www.fb.com/Mojc.business
10) Гэрчилгээ:
70-аас дээш хувийн ирцтэй оролцогчдод гэрчилгээ олгоно.