БИЗНЕСИЙН СУРГАЛТ
ЭКСЕЛ ПРОГРАММААР БИЗНЕСИЙН ШИНЖИЛГЭЭ ХИЙХ НЬ
2017-03-28

1)    Зорилго:

Энэхүү сургалтаар “Санхүүгийн загвар боловсруулах чадвар”-ыг эзэмшүүлэх зорилготой. Санхүүгийн загвар боловсруулах ноухауг судалж, “Санхүүгийн удирдлага” хичээл дээр дурдагдсан “Санхүүгийн шинжилгээ” болон “Компанийн үнэ цэнийн үнэлгээ”-ний кэйс дасгалыг улам баяжуулж, суралцагсад өөрсдөө бие даан экселийн хуудсан дээрх санхүүгийн тоон үзүүлэлтүүдийн өөрчлөлт ажлын бүтээмжид хэрхэн нөлөөлж байгааг бодитоор мэдэж авах боломжтой.

 

2)    Хичээллэх өдөр:

2017.04.24 - 04.28

 

3)    Хамрагдах хүн:

Байгууллага, аж ахуйн нэгжийн удирдах албан тушаалтан, нягтлан бодогч, санхүүч нар /Экселийн үндсэн функцуудын мэдлэгтэй байх/

 

4)    Хамрагдах хүний тоо:

20 хүн (Компьютерийн танхим 20 хүний багтаамжтай тул хүний тоо гүйцсэн тохиолдолд хугацаанаас өмнө бүртгэл дуусахыг анхаарна уу!)

※  Оролцогч ямар нэгэн шалтгаанаар сургалтанд хамрагдах боломжгүй болсон  

тохиолдолд сургалтын төлбөрийг буцааж олгохгүй.

 

5)    Сургалтын онцлог:

Онол, дадлага хосолсон практик сургалт

 

6)    Хичээл заах багш : Хосака Цүтомү

Хууль зүйн ухааны доктор, судлаач,

“Мацүшита дэнки” буюу одоогийн “Панасоник” компанийн Төлөвлөлтийн хэлтсийн дарга, Байгууллагын менежментийн зөвлөхөөр ажилладаг.

 

7)    Хичээлийн цаг: 17:00-20:30 

 

8)    Сургалтын төлбөр: 200.000 төгрөг

 

9)    Сургалтын агуулга:

 

 

Цаг

Сэдэв

Агуулга

1 дэх өдөр

1

Санхүүгийн загварчлалын үндсэн техник

·   Үндсэн ойлголт

·   Экселийн техник

2

Санхүүгийн загварчлалын үндсэн техник

·  Экселийн техник /дадлага/

2 дахь өдөр

3

Санхүүгийн загварчлалыг практикт хэрэгжүүлэх: Зураглал боловсруулах

·  Санхүүгийн загвар боловсруулах аргачлал

·  Ашгийг тооцоолох загвар, дүн шинжилгээ

4

Санхүүгийн загварчлалыг практикт хэрэгжүүлэх: Санхүүгийн шинжилгээ

·    Ашгийг тооцоолох загвар гаргах /дадлага/

·    Асуудал дэвшүүлэх

3 дахь өдөр

5

Санхүүгийн загварчлалыг практикт хэрэгжүүлэх: Санхүүгийн шинжилгээ

·    Санхүүгийн тайланг ашигласан санхүүгийн загварчлалын арга

·    Санхүүгийн загварыг ашигласан шинжилгээний аргууд

6

Санхүүгийн загварчлалыг практикт хэрэгжүүлэх: Санхүүгийн шинжилгээ

·   Санхүүгийн загвар боловсруулах /дадлага/

·   Асуудал дэвшүүлэх

4 дэх өдөр

7

Санхүүгийн загварчлалыг практикт хэрэгжүүлэх: Санхүүгийн шинжилгээ

·   Ашиг, алдагдлын хугарлын цэгийн шинжилгээ

·   Санхүүгийн шинжилгээний загварын дүгнэлт

8

Санхүүгийн загварчлалын хэрэглээ: Компанийн үнэ цэнийн үнэлгээ

·   Компанийн үнэ цэнийн үнэлгээний арга

·   DCF аргаар боловсруулсан компанийн үнэ цэнийн үнэлгээний загвар

5 дахь өдөр

9

Санхүүгийн загварчлалын хэрэглээ: Компанийн үнэ цэнийн үнэлгээ

·   Компанийн үнэ цэнийн үнэлгээний загвар боловсруулах /дадлага/

·   Асуудал дэвшүүлэх

10

Санхүүгийн загварын дүгнэлт

·   Нийт дүгнэлт

·   Төгсөлтийн шалгалт

 

 

10)           Бүртгэл:

1.      Бүртгэлийн хугацаа :

2017.03.24 (Баасан) - 04.21 (Баасан)  09:00-18:00

  1. Бүртгүүлэхэд шаардлагатай материал:

1        Бүртгэлийн анкет (Монгол-Японы төвөөс авах эсвэл онлайнаар энд дарж бүртгүүлэх) 

2        Сургалтын төлбөр (Бэлэн бусаар төлөх бол тус төвөөс нэхэмжлэх авна уу)

 

  1. Бүртгүүлэх газар:

Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төв (МУИС-ийн 1,2-р байрны дунд байрладаг)

      Хариуцсан ажилтан : З.Цэмбэлдулам, О.Амгалан

      Утас: (11)-310879 (Ext.3), (11)-325123 (Ext.3)

      И-мэйл хаяг: tsembeldulam@japan-center.mn, amgalan@japan-center.mn

      Вэб хуудас: www.japan-center.mn

      Фэйсбүүк хуудас: www.fb.com/Mojc.business

11)           Гэрчилгээ:

      70-аас дээш хувийн ирцтэй оролцогчдод гэрчилгээ олгоно.