1) Сургалтын танилцуулга:
Бизнесийн зөвлөх болон Монгол-Японы төвийн Үндэсний сургагч багш бэлтгэх зорилготойгоор энэхүү сургалтаа шинээр нээж байна. 2 жилийн хугацаанд Япон багш нарын заадаг ахисан түвшний сургалт, ганцаарчилсан сургалт, ажлын байрны сургалт болон 3 долоо хоногийн Япон дахь дадлага сургалтаар дамжуулан Үндэсний сургагч багшийг бэлтгэнэ. Монгол-Японы төвийн Үндэсний сургагч багшид тохирох өсөх ирээдүйтэй хүнийг бичиг баримт болон ярилцлагын журмаар сонгон шалгаруулж авна.
2) Агуулга:
1 дэх жил: Тухайн салбарын ахисан түвшний сургалтад сууна. Мөн ажлын байран дээрх сургалт, Загвар аж ахуйн нэгжийн хөтөлбөрүүдэд хамрагдан дадлага хийнэ.
Явцын шалгалт (Шалгалтанд тэнцсэн хүн дараагийн жил суух эрхээ авна)
2 дахь жил: Ахисан түвшний сургалт болон заах, зөвлөх арга барилын ганцаарчилсан сургалтад сууна. Мөн ажлын байран дээрх сургалт, Загвар аж ахуй нэгжийг хөгжүүлэх хөтөлбөр болон Япон дахь 3 долоо хоногийн дадлага сургалтад хамрагдана.
Эцсийн шалгалт (Зөвхөн тэнцсэн хүнд сертификат олгоно)
3) Бүртгэж авах салбар: Энэ жил доорх 2 чиглэлээр бүртгэж байна.
- Борлуулалт, Маркетингийн салбар
- Чанар, Бүтээмжийн салбар
4) Тавигдах шаардлага
- Дээд боловсролтой
- Япон багштай харилцах англи хэл эсвэл япон хэлний өндөр мэдлэгтэй байх
- Бүртгэж авах салбарт 5-аас дээш жил ажилласан байх
5) Бүртгүүлэх хугацаа, шаардлагатай бичиг баримт
- 9 сарын 5 хүртэл доорх 3 төрлийн бичиг баримтыг Монгол-Японы төвийн хариуцсан ажилтанд хүргэж өгнө үү.
- Мөн доорх (1), (2)-г англи эсвэл япон хэлээр бичнэ үү.
1. Өргөдлийн маягт ( Энд дарж татаж авах)
Доорх 4 зүйлийг багтаан уг сургалтад хамрагдах хүсэлтээ бичнэ үү.
- Дээрх 2 салбараас сонгох
- Өөрийн давуу тал
- Сургалт төгссөний дараах багшлах төлөвлөгөө
- Аж ахуйн нэгжтэй танилцах, сургалт лекцэнд суух боломжтой цаг
2. Намтар
3. Англи хэл эсвэл Япон хэлний түвшинг илэрхийлэх сертификат
6) Сонгон шалгаруулалт
- Бүртгэж авах хүний тоо хязгаартай
- Үндэсний сургагч багш болон Бизнесийн зөвлөхөөр ажиллах чадвартай гэж үзсэн хүнийг сонгон шалгаруулж авна.
- Бичиг баримтын шалгаруулалтын хариуг 9 сарын 8-нд и-мэйлээр мэдэгднэ. Тэнцсэн хүмүүст ярилцлага авах өдрийг тухайн үед мэдэгднэ.
7) Сургалтын төлбөр:
1 дэх жил: 1,500,000₮
2 дахь жил: 3,000,000₮ (Япон дахь дадлага сургалтын төлбөр багтсан болно.)
8) Бүртгэл хариуцсан ажилтан:
Монгол-Японы төв Бизнес сургалтын тасаг – Ж.Оюунчимэг
И-мэйл: chimgee@japan-center.mn
Утас: 11-310879(ext3)
Цахимхуудас: http://www.japan-center.mn
Фэйсбүүк хуудас: Монгол-Японы Төв Бизнес Тасаг