БИЗНЕСИЙН СУРГАЛТ
Жижиг дунд аж ахуйн нэгжийн менежментийг сайжруулах практик сургалт
2016-07-27


/Захирлуудын болон менежерүүдийн ангид бүртгэж байна/

1) Сургалтын танилцуулга:

Аж ахуйн нэгжийн менежментийг сайжруулах зорилготойгоор аж ахуйн нэгжийн удирдах дээд шатны албан тушаалтан /CEO/ болон Менежерүүдэд зориулсан онол, практикт тулгуурласан үр дүнтэй сургалт юм. Өмнөх жилүүдэд үндсэн сургалт нь 50 хүнтэй 1 анги болон сургалт явагддаг байсныг 30 хүнтэй 2 ангид хуваан албан тушаалын зөрүүг арилгаж өгснөөр сургалтын үр өгөөж улам нэмэгдэнэ гэдэгт итгэлтэй байна. Мөн нийт 4 сэдвээс сонгон суралцах боломжтой болсон.

2) Давуу тал:

 14 жилийн туршлагатай 

Өмнөх жилүүдийн төгсөгчдөөс өндөр үнэлгээ аваад байгаа./суралцагчдын дуу хоолойг энд дарж үзнэ үү/.

·         Хичээлийг арвин туршлагатай Япон, Монгол багш нар заана.

·         Онол дадлага хосолсон практик сургалт. Сургалтын явцад ганцаарчилсан зөвлөгөө өгнө.

·         Амжилттай сурсан 6 төгсөгчийг сонгон шалгаруулан Япон улсад үнэ төлбөргүй дадлага сургалтад хамруулна.

·         Үндсэн сургалт төгсөгчдийн холбоо

Оролцогчид багаар хамтран ажиллах, харилцан туршлага, мэдээлэл солилцох бүрэн боломжтой бөгөөд манай үндсэн сургалтыг төгсөгчдийн холбоо нь 700 гаруй гишүүнтэй билээ. Та манай сургалтыг төгссөнөөр энэхүү холбоонд нэгдэх боломжтой болно.

 

3) Хугацаа:  2016 оны 9 дүгээр сараас 2017 оны 3 дугаар сар хүртэл

 4) Хамрагдах хүмүүс болон зорилго:

CEO анги: Япон, Монгол бодит жишээг тайлбарлахын сацуу бизнес эрхлэгчдийн менежментэд тулгарч буй асуудлыг шийдвэрлэх чадварыг дээшлүүлэх

10-аас дээш хүнтэй аж ахуйн нэгжийн удирдах дээд шатны албан тушаалтан, ерөнхий болон гүйцэтгэх захирал. Монгол-Японы төвийн үндсэн сургалт төгсөгч.

Менежерийн анги: Удирдах албан тушаалтанд хэрэгтэй онолын мэдлэг болон ажлын байранд хэрэгжүүлэх арга барилыг суралцана.

Удирдах албан тушаалтан, менежерүүд болон 10-аас доош хүнтэй аж ахуйн нэгжийн захирал.

5) Хамрагдах хүний тоо:  Анги тус бүр 30 хүн

(Хүний тоо давсан тохиолдолд бичиг баримтын сонгон шалгаруулалт явуулна)

6) Сургалтын төлбөр:

 Бүх сэдэвт суувал 600,000₮ (сэдэв  тус бүр 200,000₮)

 7) Сургалтын хуваарь:

Сэдэв

CEO анги

Менежерийн анги

Багш

Хугацаа

Цаг

Хугацаа

Цаг

Менежментийн стратеги

2016.9.19-24

Да-Ба

9:30-12:30

Бям

9:30-17:00

 

 

2016.9.19-23

16:00-20:30

 

 

 

Кавагүчи

Маркетинг

2016.12.5-10

2016.12.5-9

Үэхигаши

Санхүүгийн удирдлага

17.3.27-4.1

2016.10.17-21

Кохата /CEO/

Ц.Баянмөнх/менежер/

Хүний нөөцийн удирдлага

Хариу хүлээж байгаа.

Хариу хүлээж байгаа.

Хариу хүлээж байгаа.

v       Менежерийн ангийн Санхүүгийн удирдлага хичээлийг  Монгол багш заана.        Сургалтын хуваарьт  өөрчлөлт орох магадлалтай

v   Энэ жилээс Дэлгүүрийн удирдлага болон Үйлдвэрийн удирдлага сургалтыг  ахисан түвшний сургалт болгон доорх хуваарийн дагуу зохион байгуулна.

1.     Үйлдвэрийн удирдлага: 11 сарын 21-25

2.     Дэлгүүрийн удирдлага: 10 сарын 28-11 сарын 4

 8) Бүртгэл:

Та материалаа бүрдүүлээд Монгол-Японы Хүний Нөөцийн Хөгжлийн Төв (МУИС-ийн 1, 2-р байрны дунд байрладаг) өөрийн биеэр авчирч өгнө үү. (Материал хүлээн авахдаа 10 мин ярилцлага авна)

Бүpтгэлийн хугацаа:

2016.07.27 (Лхагва) - 08.31 (Лхагва)  09:00-17:00

Бүртгүүлэхэд шаардлагатай материал:

1) Бүртгэлийн анкет ( Энд  -ээс татаж авна уу)

2) Сүүлийн 6 сарын дотор авахуулсан цээж зураг

3) Ажлын газрын тодорхойлолт (сургалтанд суухыг зөвшөөрсөн байх)

4) Ажлын газрын танилцуулга (Монгол, Англи хэлээр)

5) Иргэний үнэмлэхний хуулбар

·    Хүний тоо давсан тохиолдолд бичиг баримтын сонгон шалгаруулалт явуулж, хариуг 9 дүгээр сарын 7-оос өмнө утсаар мэдэгдэнэ.

·      Сонгон шалгаруулалтад тэнцсэн тохиолдолд сургалтын төлбөрийг 9 сарын 9-ний дотор төлнө.

Анхааруулга:

Сургалтын төлбөрийг заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд бүртгэлээс хасахыг анхаарна уу.

Сургалтын төлбөрийг буцаах боломжгүй тул анхаарна уу.

Хариуцсан ажилтан:  Ц.Сүхболд, З.Цэмбэлдулам,

Утас: (11)-310879 (Ext.3)

И-мэйл хаяг:  sukhbold@japan-center.mn; tsembeldulam@japan-center.mn.

Цахим хуудас: www.japan-center.mn