Зорилго:
Монголын эдийн засгийн хөгжилд тодорхой хувь нэмэр оруулж буй дундаас дээш хэмжээний компанийг хөгжүүлэх зорилгоор эрчимтэй зөвлөх үйлчилгээ, оношлогоо зааварчилгааг хэрэгжүүлж байна. Компаний хүсэлтэнд нийцүүлэн үр өгөөжтэй оношлогооны аргачлалыг ашиглаж, хамтын оролцоотой зааварчилгаа, сургалтыг хэрэгжүүлдэг. Хөтөлбөрт хамрагдсан компани нь байгууллагын менежментийн мэдлэг эзэмшээд зогсохгүй жишээ, дасгал ажиллан практикт тулгуурласан ноу-хауг хамтран эзэмшдэгээрээ онцлогтой.
Хөтөлбөрт хамрагдсанаар дараах асуудлыг шийдвэрлэнэ:
- Байгууллагын бизнесийн өнөөгийн нөхцөл байдал, цаашдын чиг хандлагыг тодорхойлох
- Бизнесийн үйл ажиллагааг компаний зорилго, стратегитэй уялдуулан төлөвлөх, хэрэгжүүлэх механизм бүрдүүлэх
- Компаний зохион байгуулалтын бүтцийг оновчтой хийж, ажил үүргийн хуваарилалтыг нарийн тодорхойлох
- Үйл ажиллагааны стандарт тогтоон, стандартын мөрдлөг бий болгох
- Байгууллагын гүйцэтгэл, үр ашгийг дээшлүүлэх практик арга, ноу-хау эзэмших
- Ажилчдаа урамшуулах, гүйцэтгэлийг бодитоор шударга үнэлэх, ур чадварыг хөгжүүлэх, хүний нөөцийн цогц тогтолцоог бүрдүүлэх
- Бусад бүх төрлийн бизнесийн асуудал ...
Хамрагдах компани:
Тус төвийн бизнесийн үндсэн сургалтын төгсөгч болон ажлын байран дээрх сургалт авсан мөн цаашид хөгжих хүсэл эрмэлзэлтэй компани
Компаний тоо: 3-5 компани
Бүртгүүлэх:
Өргөдлийн маягтыг (эндээс татан авах) бөглөн компаний танилцуулгын хамт (Aнгли болон Монгол хэлээр) ирүүлнэ үү.
Загвар аж ахуйн нэгжийн талаарх дэлгэрэнгүй танилцуулгыг эндээс татаж авч уншина уу
Бүртгэх хугацаа: 2016 оны 5-р сарын 2-оос 6-р сарын 20
Сонгон шалгаруулалт: 2016 оны 6-р сарын 21-28 өдрүүдэд
Хариуцсан ажилтан: Г.Түмэнбаяр
Утас: 11-310879 (ext: 3)
И-мэйл: tumenbayar@japan-center.mn
Вэб хуудас: www.japan-center.mn
Фэйсбүүк хуудас: Монгол-Японы Төв Бизнес Тасаг
Өнгөрсөн жилүүдэд манай загвар аж ахуй нэгж болж байсан байгууллагуудад гарсан өөрчлөлтийг сонирхож байвал та энд дарж харна уу.
Мөн манай загвар аж ахуй нэгж байгууллагын тайлан эмхэтгэл гардаг бөгөөд компаниудад гарсан өөрчлөлт, үр дүн зэргийг илүү дэлгэрэнгүй тусгасан байдаг юм. Та сонирхож байвал энд дарж харна уу