“Төслийн Менежмент” сэдэвт тусгай сургалт. (2.29-3.4)
Тус сургалтыг заасан Наканиши Акифүми мэргэжилтэн нь 2000-2006 онд Дэлхийн банкинд Азийг хариуцсан зөвлөхөөр ажиллаж байсан бөгөөд 2007 оноос өдийг хүртэл Дайва судалгааны хүрээлэнд зүүн өмнөд Азийг хариуцсан зөвлөхөөр ажиллаж байна.
Мөн хамтарч заасан Ч.Ундрам(PhD) нь Монгол-Японы Төвийн үндэсний сургагч багш. Менежментийн салбарын шилдэг зөвлөхүүдийн нэг бөгөөд Рио Тинто, Эрдэнэс Монгол ХХК, Эрдэнэт Үйлдвэр ХХК, Монголын Мянганы Сорилтын Сан зэрэг олон улсын болон үндэсний компани, байгууллагуудад зөвлөгөө өгч байсан туршлагатай.
Наканиши мэргэжилтэн нь энэ удаа Монгол-Япон Төвийн “Тусгай сургалт(Төслийн Менежмент)”, Бизнесийн нээлттэй семинар(Үр дүнтэй Төслийн Менежмент гэдэг нь)” зэрэг хичээлүүдийг заан явууллаа.
Тусгай сургалтанд нийт 15 хүн суусан ба Бизнесийн нээлттэй семинарт нийт 66 хүн оролцсон юм.
Мөн дээрх сургалтуудаас гадна "JCI Leader” салбарын хамт олонд сургалт явуулж “Төслийн Менежментийн процесс”-ын тухай заахын зэрэгцээ хүссэн асуултуудад нь дэлгэрэнгүй хариуллаа.
Наканиши мэргэжилтэн нь 2017 онд дахин ирж “Төслийн Менежмент” сэдвээрээ хичээл заана. Та бүхэн манай сургалтуудыг сонирхож байгаа болон ажлын байран дээрээ сургалт авах сонирхолтой байвал Монгол-Японы Төвийн Бизнес тасагтай холбогдно уу.