Монгол-Японы Төвөөс 2016 оны 1-р сарын 27, 28, 29-ний өдрүүдэд “Замын Үүд шилжүүлэн ачих анги”-д 5S сэдвээр ажлын байран дээрх сургалтыг амжилттай зохион байгуулж нийт 267 хүн хамрагдлаа.
Сүүлийн жилүүдэд Монголд Япон компаний менежментийн арга хэрэгсэл болох 5S -ийн талаарх ойлголт болон сонирхол нэлээд өсөн нэмэгдэж байгаа билээ. 5S-ийг үйлдвэрлэлийн салбарт нэвтрүүлэн ашиглаж ирсэн гэх ойлголт өргөн байдаг ч бизнесийн төрөл, салбараас хамааралгүйгээр ажлын байрны соёл, эмх цэгц, багийн ажиллагааг бүрдүүлэх, үр ашиг, аюулгүй ажиллагааг дээшлүүлэх зэрэг олон төрлийн зүйлийг сайжруулахтай холбоотой үйлажиллагаа юм.
Энэ удаагийн сургалтыг Монгол-Японы Төвийн Үндэсний сургагч багш Ш.Алтанхуяг удирдан зохион байгуулж, 5S гэж юу болох үндсэн ойлголтоос эхлээд хэрхэн хэрэгжүүлэх, 5S-ийг хэрэгжүүлснээр хөдөлмөр хамгааллын аюулгүй ажиллагааг хэрхэн хангах, мөн Япон болон Монгол компаниудын 5S-ийг хэрэгжүүлсэн бодит жишээ зэргийг танилцууллаа.
Сургалтын дараа ажилчдыг үйл ажиллагааны чиглэлээр багуудад хуваан ажлын байрныхаа нэг хэсгийг сайжруулах даалгавар өгөн тайлан тавиулав. Сургалт дууссаны дараа оролцогчдоос анкет судалгаа авахад сургалт талаар сэтгэл хангалуун байсан (94%) гэсэн өндөр үнэлгээ авлаа