ХАМТЫН АЖИЛЛАГАА
Японы Хөгжлийн Албан Ёсны Тусламж
2012-01-14
Япон улсын засгийн газраас хэрэгжүүлж байгаа хөгжиж буй орнуудад үзүүлдэг тусламжийг "Хөгжлийн Албан Ёсны Тусламж" (ХАТ) гэж нэрлэдэг. Монгол улсад үзүүлж буй Япон улсын ХАТ нь 1977-79 онд Говь ноолуурын үйлдвэрийг байгуулсанаар эхэлсэн ба Япон улс нь хамгийн их хөрөнгө оруулсан хандивлагч                                    ODA1 
Япон улс яагаад Монгол оронд тусламж үзүүлдэг вэ?
Монгол улс нь 1990 оноос ардчилал болон зах зээлийн эдийн засгийг хөгжүүлэх зорилгоор өөрчлөлт шинэчлэлтийг өрнүүлж байгаа тул. Монгол улсын эдийн засгийн тогтвортой хөгжил нь бүс нутгийн улс төр, эдийн засгийн тогтвортой хөгжилд чухал үр нөлөөтэй тул. Эдийн засгийн үндэс суурь нь бүрэн бэхжээгүй, зах зээлийн эдийн засгийн шилжилтийн үед байгаа Монгол улсад тусламж үзүүлэх зайлшгүй шаардлагатай гэж үзэж байгаа тул.

Япон улс нь доорхи 5 салбарыг Монгол улсад үзүүлэх тусламжийн гол салбар болгож байна.
 Аж үйлдвэрийг хөгжүүлэх зорилгоор эдийн засгийн үндэс суурийг бэхжүүлэх (дэд бүтцийн салбарыг голчлон хөгжүүлэх). Зах зээлийн эдийн засгийг хөгжүүлэхэд туслах зорилгоор оюун ухааны салбарт дэмжлэг үзүүлэх, боловсон хүчин бэлтгэх.
Газар тариалан, мал аж ахуйг хөгжүүлэх.
Амьдралын эх үүсвэрийг дэмжих (боловсрол, эрүүл мэнд, усан хангамжийн салбарыг голчлон хөгжүүлэх).
Байгаль орчны салбар.
Техникийн Хамтын Ажиллагаа.
Мэргэжилтэн илгээх. 2001 он хүртэл нийт 339 мэргэжилтэн томилогдон ажилласан. Сургалт. 2001 он хүртэл нийт 842 хүн сургалтанд хамрагдсан. Сайн дурын гишүүн илгээх. 2001 он хүртэл нийт 94 сайн дурын гишүүн томилогдон ажилласан. Ахмад сайн дурын гишүүн илгээх. 2001 он хүртэл нийт 10 ахмад сайн дурын гишүүн томилогдон ажилласан.

ODA3
ODA4

4. Хөгжлийн судалгаа.
Эрдэнэт бүс нутгийн байгалийн баялгийг хөгжүүлэх судалгаа.
4-р цахилгаан станцын хүчин чадлыг сайжруулах төслийн судалгаа.
Зүүн хойд бүс нутгийн төв замыг сайжруулах хөгжлийн судалгаа.
Орон нутгийн холбоо харилцааг сайжруулах судалгаа.
5. Буцалтгүй тусламж.
Сумдыг дизель мотороор хангах төсөл.
Бага дунд сургуулийн барилга байгууламжийг сайжруулах төсөл.
Улаанбаатар хотын автозамыг сайжруулах төсөл.
Монголын төмөр замыг сайжруулах төсөл.
Галын аюулаас хамгаалах техник технологи болон техникийн засвар үйлчилгээг сайжруулах төсөл.
1999-2002 оны өвөл Монгол оронд сүүлийн 30-н жилд болоогүй их зуд болж, 2000 онд 2 сая 400 мянга гаруй толгой мал хорогдсон нь малчдын амьдрал болон Монголын эдийн засагт томоохон цохилт болсон билээ. Японы засгийн газар 2000 онд, ган, зудны аюулд нэрвэгдсэн Монгол оронд 10 сая долларын яаралтай тусламжийг үзүүлсэн билээ.