Үйл явдал
Багш нарт зориулсан Бизнесийн симуляци туршлага хуваалцах сургалт семинарыг зохион байгуулав. (2025 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр)
13 цаг 12 мин

日本語は以下に搭載…

Монгол–Японы Хүний нөөцийн хөгжлийн төв (МЯХНХТ) болон Скоре ХК хамтран “Business Management Game (BMG)”-ийг ашигласан багш нарт зориулсан туршлага олж авах хөтөлбөр хэрэгжүүлэв.  

BMG нь оролцогчид цахим орчинд компанийн удирдлагын түвшинд судалгаа хөгжүүлэлт, зах зээлийн судалгаа, санхүүгийн удирдлагатай холбоо бүхий шийдвэр гаргах, үр дүнг нь симуляци хийн туршиж үзэх боломж олгодог бизнесийн хүний нөөцийг хөгжүүлэхэд дэмжлэг болох сургалтын хэрэглэгдэхүүн юм. Энэ удаагийн сургалтад их, дээд сургуулийн багш, компанийн ажилтан зэрэг бизнесийн олон төрлийн туршлагатай 34 хүн оролцсон ба, тэд анх удаа монгол хэл дээр боловсруулсан хувилбарыг тоглож, багийн гишүүдийн хамт 1 тэрбум иений борлуулалтад хүрэх зорилго бүхий удирдлагын шийдвэр гаргахад оролцов.  

Оролцогчдын зүгээс “Багшийн туршлага болон тодорхой жишээ нь сэтгэгдэл төрүүллээ”, “Энэ сургалтыг цаашид өргөжүүлээсэй” гэх мэт саналуудаа хуваалцав.  

教員向けビジネスシミュレーションゲーム体験会を開催(2025年9月23日)  

モンゴル・日本人材開発センター(MOJC)は、スコレ株式会社ともに「Business Management Game(BMG)」を用いた教員向けの体験型プログラムを実施しました。BMGは、参加者がオンライン上で企業経営者として研究開発、市場調査、財務管理などの意思決定を行い、その結果をシミュレーションできるビジネス人材育成支援ツールです。今回は、大学教員や企業の社員など、多様なビジネス経験を持つ34名の社会人が集いました。参加者は初となるモンゴル語版ゲームに参加し、グループメンバーとともに1億円の売上を目指して経営体験を行いました。  

参加者からは「講師の経験や具体的な事例が印象的だった」「今後このコースをさらにより展開させたい・広げてほしいたい」など、多くの反響を頂きました。