日本語は以下に搭載…
Монгол–Японы Хүний нөөцийн хөгжлийн төв (МЯХНХТ) болон Васэда Их сургуулийн Төгсөлтийн дараах сургуулийн Бизнесийн удирдлагын тэнхмийн профессор Сато Кацүхиро нар байгууллагын ажилтан болон бизнесийн туршлага бүхий хүмүүст хичээл заадаг багш нарт зориулсан “Бизнес эрхлэгч болон компанийн ажилтанд зориулсан бизнесийн заах арга зүй” сэдэвт лекцийг 9 дүгээр сарын 25, 26-ны өдрүүдэд тус тус зохион байгуулав.
Сургалтад Монгол Улсын Их сургууль болон орон нутгийн их, дээд сургуулиудын нийт 60 багш (25-ны өдөр 28 хүн, 26-ны өдөр 32 хүн) хамрагдав.
Профессор Сатогийн хичээл заадаг бизнесийн сургуулийн оюутнуудын дундаж нас нь 37 орчим байдаг агаад, тэрбээр лекцийн үеэр, “Академик боловсрол ба мэргэжлийн боловсролын ялгаа” гэсэн сэдвийг эхэлж хөндөн ярьж, бизнесийн туршлагатай ажилтнуудтай хамт суралцах, хичээлээ хэрхэн явуулах, багшийн хандлага болон хэлэлцүүлгийг идэвхжүүлэх зэрэг аргуудын талаар ярив.
Хичээлийн явцад оролцогчдоос “Хичээл дээр хиймэл оюун ухааныг ашиглах талаар ямар байр суурьтай байдаг вэ?”, “Өөр чиглэлийн оюутнаас тодорхой асуулт ирвэл хэрхэн хариулах вэ?” гэх мэт өдөр тутмын сургалтын үйл ажиллагаанд учирдаг хүндрэл бэрхшээлтэй холбоо бүхий асуултыг асууж байсан. Үүний хариуд профессор Сато “Оролцогсод угаасаа хиймэл оюун ухааныг ашиглах болно гэж урьдчилан тооцож, дээрх хүмүүс өөрсдийн тархи толгойг ашиглан бодож чадахуйц хичээлийн дүрмийг боловсруулах”, “Ижил төстэй туршлага олж авсан суралцагсад угаасаа байдаг тул багш нь тэдгээрийн харилцан суралцах орчинг хөтлөн чиглүүлэх ёстой” гэх мэт мэдлэг, туршлагаа хуваалцсан нь мэдээлэл солилцох, харилцан суралцах таатай орчныг бүрдүүлж байв.
Оролцогч нэгэн багшийн зүгээс:
“Залуудаа Васэда их сургуульд сурахыг мөрөөддөг байсан ч харамсалтай нь тус сургуульд магистрын зэргээ хамгаалах боломж олдоогүй. Харин өнөөдөр энэхүү сургалтаар Васэда их сургуулийн нэр хүндтэй багшаас шууд заавар, зөвлөгөө авч, мөрөөдөл минь биелсэн мэт санагдлаа. Үнэхээр их баярлалаа.” хэмээн сэтгэгдлээ хуваалцсан юм.
初となるビジネスパーソン向け教授法セミナーを開催(2025年9月25日、26日)
モンゴル・日本人材開発センター(MOJC)は、早稲田大学大学院経営管理研究科佐藤克宏教授とともに、社会人を相手にビジネスを教える教員に向けた教授法に関する講義 「社会人向けビジネス教授法」 を、9月25日、26日にそれぞれ開催しました。
当日はモンゴル国立大学や地方の大学をはじめとした教育機関の教員等60名(25日28名、26日32名)が集いました。講義は、学生の平均年齢約37歳のビジネススクールで教鞭をとる佐藤教授が「アカデミック教育とプロフェッショナル教育の違い」を起点にし、ビジネス経験のある社会人と共に学ぶ授業の進め方、ファシリテーターとしての教員の態度、議論を活性化するためのコツについて話しました。
講義中は、「授業でAIを使うことについてどう考えるか?」や、「自分の専門分野外の生徒から特定の質問があった場合にどのように対応するか?」など、参加者から日々の授業の課題についての悩みも投げかけられました。、佐藤教授からは「参加者がAIを活用することを前提としつつ、自分の頭で考えるような授業のルールを考案する」「必ず同じような経験を持つ参加者が複数いるため、参加者同士の学び合いを教員はファシリテートする」等の知見が共有され、闊達な情報交換、相互学習の場となりました。
ある参加した教員からは、は次のように述べました。
「若い頃、早稲田大学で学ぶことを夢見ていましたが、残念ながら修士課程を早稲田で修了する機会はありませんでした。
しかし本日、この研修で早稲田大学の素晴らしい先生から直接ご指導をいただき、当時の夢が叶ったかのように感じております。
本当にありがとうございます。」などのコメントもあり、その他多くの反響を頂きました。