Үйл явдал
“Менежментийн симуляци” бизнесийн ахисан түвшний сургалтыг анх удаа зохион байгууллав. (2025 оны 9 дүгээр сарын 22-26-ны өдөр)
13 цаг 18 мин

日本語は以下に搭載...

Монгол–Японы Хүний нөөцийн хөгжлийн төв (МЯХНХТ) нь энэ оноос эхлэн Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА)-тай хамтран Япон улсаас шинээр багш, профессоруудыг урьж бизнесийн ахисан түвшний сургалтыг зохион байгуулж байна.  

Үүний хүрээнд Скоре ХК-ийн гүйцэтгэх захирал Сүдо Шо, Васэда Их сургуулийн Төгсөлтийн дараах сургуулийн Бизнесийн удирдлагын тэнхмийн профессор Сато Кацүхиро нарын удирдан явуулсан бизнесийн ахисан түвшний “Менежментийн симуляци” сургалтыг 9 дүгээр сарын 22–26-ны хооронд буюу 5 өдрийн туршид зохион явуулав. Сургалтад бизнесийн салбарт туршлагатай, компанийн удирдах түвшний ажил эрхэлдэг 17 хүн оролцсон. 

Скоре ХК-ийн боловсруулсан “Business Management Game (BMG)” нь оролцогчид цахим орчинд компанийн захирлын түвшинд судалгаа хөгжүүлэлт, зах зээлийн судалгаа, санхүүгийн удирдлагатай холбоо бүхий шийдвэр гаргах, үр дүнг нь симуляци хийн туршиж үзэх боломж олгодог бизнесийн хүний ​​нөөцийг хөгжүүлэхэд дэмжлэг болох сургалтын хэрэгсэл юм. Энэ удаагийн сургалтад оролцогчид анх удаа монгол хэл дээр боловсруулсан хувилбарыг ашиглаж, багийн хамт 1 тэрбум иений борлуулалтад хүрэх зорилго бүхий удирдлагын шийдвэр гаргахад оролцов. Сургалтын сүүлийн гурван өдөр Сато профессор менежментийн стратегийн лекц уншиж, оролцогчид багийн түвшинд менежментийн стратегийн хүрээг судлан, “Хямд, загварлаг хувцас үйлдвэрлэгч Японы компани Монголын зах зээлд нэвтрэх стратеги” сэдвээр менежментийн дадлага хийв. Сургалтын сүүлийн өдөр явагдсан багийн илтгэлийн үеэр Монголын зах зээлийн онцлогийг агуулсан, өвөрмөц стратегийг танилцуулж, оролцогчид харилцан бие биенээсээ идэвхтэй суралцах уур амьсгалыг бүрдүүлж байв.  

Оролцогчдын зүгээс “Одоогийн нөхцөл байдалд нийцсэн агуулгатай байсан нь их таалагдлаа”, “Шууд хэрэгжүүлж болохуйц симуляцийн арга барилыг эзэмшлээ” зэрэг олон сэтгэгдэл ирсэн юм.  

経営シミュレーションゲームを活用した初のビジネス専門コースを実施(2025年9月22日~26日)  

モンゴル・日本人材開発センター(MOJC)は、本年度より、国際協力機構(JICA)とともに、新たに日本の講師陣を招き、特別ビジネス講義を実施しています。  

その一環として、スコレ株式会社須藤奨代表取締役、早稲田大学大学院経営管理研究科佐藤克宏教授とともに、ビジネス専門コース「経営シミュレーション」を9月22日~26日の5日間にわたり開講しました。当日は企業経営者など、多様なビジネス経験をもつ社会人17名が参加しました。  

スコレ株式会社開発の「Business Management Game(BMG)」は、参加者がオンライン上で企業経営者として研究開発、市場調査、財務管理などの意思決定を行い、その結果をシミュレーションできるビジネス人材育成支援ツールです。今回、参加者は初となるモンゴル語版ゲームに参加し、グループメンバーとともに1億円の売上を目指して経営判断を行いました。後半3日間は佐藤教授による経営戦略の講義が行われ、各グループが経営戦略のフレームワークを学びながら、「日系ファストファッション企業がモンゴルに進出する場合、どのような戦略を立てるか」について経営体験をしました。最終日のグループ発表会では、モンゴル市場の特徴を生かした独自性のある戦略が紹介され、闊達な相互学習の場となりました。  

参加者からは「現代に沿った内容を準備して講義したのは非常にすごく良かった」「すぐ実施できるシミュムレーション方法を身に付けられた」など、多くの反響を頂きました。