Үйл явдал
Хоккайдогийн их сургууль, Хоккай Гакүэн их сургууль болон Монгол Улсын Их сургуулийн багш нарын санал солилцох уулзалтыг зохион байгуулав
11 цаг 6 мин

日本語は下にあります...

2025 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр, Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төв (МЯТ) дээр Хоккайдогийн их сургуулийн дэд профессор Шиина Нозоми, Хоккай Гакүэн их сургуулийн профессор Сато Дайсүкэ болон Монгол Улсын Их сургуулийн багш нарын хооронд “Энтрепренершипийн боловсрол”-ын тухай санал солилцох уулзалт боллоо.

Уулзалтын эхэнд профессор Сато нь их сургуулийн оюутан болон ажил эрхэлж буй суралцагч нарын хамтын ажиллагаан дээр тулгуурласан, асуудал шийдвэрлэхэд чиглэсэн практик хөтөлбөрийн талаар танилцуулсан. Харин дэд профессор Шиина нь Хоккайдо муж дахь үйлдвэрлэл, “бизнесийн салбар”, “төр, захиргаа”, “боловсролын салбар”, “санхүүгийн салбар” зэрэг оролцогч талуудын хамтын ажиллагаанд тулгуурласан бизнес эрхлэгчдийг болон гарааны бизнесийг дэмжих үйл ажиллагаа, түүний үр дүнгийн талаар танилцууллаа.

Дараагаар нь МУИС-ийн багш нарын зүгээс хөтөлбөр хэрэгжүүлэх арга зүй, одоо хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, тулгарч буй хүндрэл бэрхшээлээ хуваалцаж, идэвхтэй санал солилцсон юм.

Мөн цаашдын хамтын ажиллагааны боломжийн талаар харилцан ярилцсан нь энэхүү уулзалтыг илүү үр өгөөжтэй, ач холбогдолтой болголоо.

北海道大学、北海学園大学、モンゴル国立大学教員との意見交換会を開催(2025917日)

2025917日、モンゴル・日本人材開発センター(MOJC)にて、北海道大学椎名希美准教授、北海学園大学佐藤大輔教授、及びモンゴル国立大学教員との間でアントレプレナーシップ教育について意見交換会が実施されました。

冒頭、佐藤教授より大学生と社会人学生との協働による課題解決を目指す実践的なプログラムについて、椎名准教授より北海道における産官学金の連携によるアントレプレナーシップやスタートアップ支援の取組、成果について紹介がありました。

その後、モンゴル国立大学の教員からは、プログラムの進め方、実施中の活動、直面している課題などについて共有され、活発な意見交換がなされました。また、今後の協力の可能性ついても相互に意見を交わす有意義な会合となりました。